2016-05-27

Бизнес эрхлэгчдийн амьдралыг GIF зургаар харуулбал

23:34
Бизнес эрхлэгчдийн амьдралыг GIF зургаар харуулбал
15 сарын 26-ны өдрийг ОХУ-д бизнес эрхлэгч, энтрепренерүүдийн өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Тус өдрийг тохиолдуулан оросын VC сайт бизнес эрхлэгчийн нэг өдрийг GIF-ээр өгүүлбэл гэсэн нийтлэлийг нийтэлсэн болохыг танд хүргэж байна.

2016-05-23

Google-ийн танилцуулсан хамгийн онцгой зүйлс

01:11
Зөвхөн хайлтын систем байсан Google өнөөдөр асар ихээр өөрчлөгджээ. Google үйлдлийн систем бүтээж байна. Google үйлдлийн системдээ зориулсан төхөөрөмж бүтээж байна. Google хиймэл оюун ухаан бүтээж байна. Google “талхнаас” бусдыг нь бүгдийг нь бүтээж байна.

Компанийн нэрийн бүтээгдэхүүн болсон Андроид аппликейшнүүдийн экосистем ч тэр хэрээр өсөн нэмэгджээ. Өнөөдөр компани олон сонирхолтой шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, зарим нэгэн тоо баримтуудыг дурдлаа.

2016-05-18

Элон Маскын амьдралын замнал

08:58
Энэ цагийн суут сэтгэгч, гайхалтай бизнесменүүдийн нэг Элон Маскын амьдралын замналыг Анна Виталын хийснээр хүргэж байна. Өнгөрсөн зууны агуу эрдэмтэн Никола Теслатай түүнийг адилтгаж, Стив Жобс 2,0 гэж хүртэл нэрлэдэг хэдий ч Маск Теслагаас илүүтэйгээр Томас Эдисоныг хүндэлдэг тухайгаа нэгэн ярилцлагад дурдаж байжээ.
Никола Тесла агуу зохион бүтээгч байлаа. Харин Томас Эдисон агуу удирдагч, чиглүүлэгч байсан юм. Сонирхолтой нь Элон Маск энэ хоёр эрхмийн аль аль давуу талыг хослуулжээ. Магадгүй хүн төрөлхтнийг анх Ангараг гариг руу илгээх хүн нь Маск ч байж болох юм.
Бүр АНУ-ын засгийн газраас ч түрүүлж энэ ажлыг хийж магадгүй. Учир нь Элон Маск дөнгөж өвсөр насны жаал байхдаа хүн төрөлхтний тусын тулд, хүн төрөлхтнийг сайн сайхан амьдруулахын тулд, хүн төрөлхтнийг мөхөөхгүйн тулд бүх амьдралаа зориулна гэсэн шийдвэр гаргаж байжээ.

About Us

Recent

Random