2016-05-23

Google-ийн танилцуулсан хамгийн онцгой зүйлс

Зөвхөн хайлтын систем байсан Google өнөөдөр асар ихээр өөрчлөгджээ. Google үйлдлийн систем бүтээж байна. Google үйлдлийн системдээ зориулсан төхөөрөмж бүтээж байна. Google хиймэл оюун ухаан бүтээж байна. Google “талхнаас” бусдыг нь бүгдийг нь бүтээж байна.

Компанийн нэрийн бүтээгдэхүүн болсон Андроид аппликейшнүүдийн экосистем ч тэр хэрээр өсөн нэмэгджээ. Өнөөдөр компани олон сонирхолтой шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, зарим нэгэн тоо баримтуудыг дурдлаа.


Жишээлбэл зөвхөн өнгөрсөн онд гэхэд хэрэглэгчид нийт 65 тэрбум удаа Google Play-ээс төрөл бүрийн аппликейшн суулгажээ. Андроид үйлдлийн системтэй 600 шинэ загварын ухаалаг утас өнгөрсөн онд худалдаанд гарч, Android Wear үйлдлийн системийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоо 12 болсон байна.

Түүнчлэн дэлхий даяар 1,4 тэрбум хүн Андроид үйлдлийн систем ашиглаж байгаа зэрэг нь ямар өргөн цар хүрээтэй болсныг харуулна.

Тэгвэл та бүхэнд өнгөрсөн шөнө Google компанийн танилцуулсан онцлох зүйлсийг хүргэж байна.

АНДРОИД N
Энэ зуны сүүлээр хэрэглэгчдэд хүрэх цоо шинэ үйлдлийн систем. Үйлдлийн системийн нэрийг албан ёсоор тогтоогүй байгаа бөгөөд 250 гаруй зүйл өөрчлөгджээ. VR ээлтэй хэрэглэгчийн харилцах хэсэг, илүү аюулгүй, олон аппликейшн зэрэг ажиллуулах зэрэг нэмэгдсэн байна. ДЭЛГЭРЭНГҮЙ...
 
СЭРҮҮН ЗҮҮД /Daydream/
Google компани VR технологийн салбар руу аажим аажмаар дөхсөөр. Өмнө нь Google Cardboard гаргаж байсан бол өнөөдөр Daydream хэмээх VR технологид зориулсан платформ танилцуулав. Гэхдээ энэ платформ нь Андроидын нэг хэсэг бөгөөд энэ намар хэрэглэгчдийн гарт хүрэх юм байна.
 
GOOGLE HOME
2013 онд Nest термостат үйлдвэрлэгчийг 3,2 тэрбум ам. доллароор худалдан авч байсан Google компани өрхийн хэрэгцээнд зориулсан Home төхөөрөмжөө танилцуулав. Дуу хоолойгоор удирдах системийн тусламжтай хэрэглэгч хөгжим тоглуулах, захиалга өгөх, Google-ээс хайлт хийх гэх мэт үйлдлийг хийх юм. ДЭЛГЭРЭНГҮЙ...

GOOGLE ALLO
Компанийн танилцуулсан цоо шинэ, хиймэл оюун ухаан бүхий мессеж аппликейшн. Facebook Messenger тун төстэй энэ аппликейшн байнга таниас суралцана гэдгээрээ давуу талтай. Та хэр их ашиглана, төдий чинээ таны хариултыг таамаглах чадалтай болох юм.ДЭЛГЭРЭНГҮЙ...
 
GOOGLE ASSISTANT

 

Дуу хоолойгоор таних системийн асар том дэвшил. Та яг л хүнтэй харилцан ярьж байгаа мэт энэ системтэй ойлголцож чадна. Таны өмнөх асуултаас улбаалан дараагийн асуултын утгын логикийг ойлгох бөгөөд Google Home төхөөрөмж энэ системийг өөртөө агуулжээ.ДЭЛГЭРЭНГҮЙ...
 
GOOGLE DUO
Видео ярилцлага сайн байна уу? Apple-ийн Facetime-тай өрсөлдөх Google-ийн шинэхэн бүтээгдэхүүн. Танд дуудлага ирэх үед залгаж байгаа хүний яг тухайн мөчид хийж буй үйлдлийг харуулдгаараа давуу талтай.

ANDROID WEAR 2.0
Илүү үзэмжтэй, илүү гоё үйлдлийн систем. Хэрэглэгчийн бичгийн хэвийг таних, шинэ кейбоард зэрэг нэмэгдсэн энэ үйлдлийн систем дээр “Ухаалаг хариулт” горим мөн багтах аж. “Ухаалаг хариулт” гэдэг горим нь хэрэглэгчид ирсэн зурваст хариулах сонголтуудыг харуулах юм. Энэ шинэ үйлдлийн систем ирэх намар хэрэглэгчдэд хүрэх юм байна.
ANDROID INSTANT APPS
Хэрвээ аппликейшн яг л веб хуудас шиг ажилладаг байсан бол ямар байх байсан бол? Аппликейшн бүрийг суулгаж байж ашиглана гэдэг одоо ярвигтай ажил болсон. Яагаад гэвэл та тухайн аппликейшнийг суулгах үнэхээр шаардлагатай эсэхийг татаж авалгүйгээр хэдхэн секундэд туршиж үзэх боломжтой болжээ. ДЭЛГЭРЭНГҮЙ...

www.gogo.mn

About Us

Recent

Random