Уг нь Blackberry компани маш өндөр нууцлалтай гэдгээрээ гар утасны үйлдвэрлэгчид дундаас ялгардаг байсан.
Гэвч саяхан Vice News сайтад ил болгосон бичиг баримт үүнийг үгүйсгэсэн байна. 2011 оны шүүхийн баримтанд дурдсанаар Канадын цагдаа тусгай мастер түлхүүр ашиглан 2010-2012 оны хооронд сэжигтний Blackberry Messenger-ээр дамжсан нэг сая гаруй мессэжийг дундаас нь уншиж байсан нь ил болжээ.
Шүүхийн бичиг баримтанд Канадын цагдаа уг мастер түлхүүрийг хэрхэн олж авснаа нууцлахыг хүсэж, шүүгч нар ч түүнийг нь хүлээж авсан байв.
Энэ мэдээллийн талаар Blackberry компаниас тодруулга хүссэн ч одоогоор хариу өгөөгүй байна.
Уг хэрэгт Blackberry компани оролцсон эсэх, мастер түлхүүр ашиглах үйлдэл одоо үргэлжилж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: ikon.mn