2015-05-01

Майкрософт хүний насыг таадаг вэб танилцууллаа

17:49

   Майкрософт корпорацийн Build чуулган дээр өчигдөр How-Old.net вэб сайтыг танилцуулжээ.

Уг сайт нь фото зурган дээрээс хүний насыг тодорхойлж гаргадаг ба Майкрософтын ажиллаж байгаа төслийн нэг хэсэг юм байна.
Өөрөөр хэлбэл Майкрософт хүний нүүрийг таниж ажилладаг ямар нэг ухаалаг үйлчилгээ хийж байгаа бололтой.
Одоогоор хэн дуртай нь зургаа оруулаад өөрийн насыг таалгаж болох ба сайт нь ингэх бүртээ өөртөө туршлага хуримтлуулж өөрийгөө сайжруулах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Жишээ болгоод МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн зургийг оруулж таалгахад 58 гэж гаргалаа. Уг нь түүний нас 52 юм байна.
Та ч гэсэн зургаа оруулаад бодит наснаасаа хэр харагддагаа мэдэж болох юм.


эх сурвалж: ikon.mn

За Google энэ дууг Shazam-дчих

17:31
Apple компанийн бүтээл болох Siri iOS 8-аас эхлэн дуу, хөгжим таних систем нэвтрүүлсэн. Тэгвэл одоо Google-ийн дуу хоолойгоор удирдах систем Shazam ашиглан төрөл бүрийн дууг танидаг болжээ.
Гэхдээ зөвхөн Shazam-аар хязгаарлагдахгүй бөгөөд NPR One, TuneIn, Zillow, Flixster гэх мэт бусад аппликейшнүүдийг ч ажиллуулах аж.

Тесла таны гэрийг эрчим хүчээр хангана

17:28

Тесла компани албан ёсоор “Tesla Energy” цахилгаан эрчим хүч үүсгүүрээ танилцууллаа. Айл өрх, албан байрыг эрчим хүчээр хангах Powerwall нь 10 киловатт/цаг 7 киловатт цаг гэсэн хоёр хувилбартай.
Үнийн хувьд 3000-3500 ам. доллар аж. 12 см зузаантай, нэг метр өндөртэй энэхүү эрчим хүч үүсгэх зай хураагуур нь өөрөө хэт халахаас сэргийлэх системтэй бөгөөд гэрийн гадна, дотор хаана ч байрлуулж болно.

Хүүхдийг Wi-Fi сүлжээнээс хамгаалъя

17:14

Хүүхдэдээ гар утас өгч тоглуулах нь асар хортой гэдгийг бид бага сага ойлгодог болоод байна. Гадаад, дотоодын эрдэмтэд ч үүнийг сануулсаар.
Ялангуяа өдөрт дөрвөн цагаас дээш хугацаагаар гар утас, таблет зэргээр тоглуулах нь 3-5 насны хүүхдүүдийн хувьд хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, өсөлт хөгжил нь удаашрах, хордох, тархины хөгжлийг саатуулах гээд олон сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан. Гэсэн ч техник, технологийн асар хурдацтай, түүнийг дагаад стресс бухимдал нэмэгдсэн өнөөгийн нийгэмд гар утас нэхэн уйлах хүүхдэдээ хатуу зан гаргах зоригтой ээж, аав төдийлөн олон биш байна. Нэг хэсэг компьютер тоглоомонд донтсон хүүхдүүдээ яая даа гэж шаналдаг байсан бол одоо ухаалаг технологиос хүүхдээ хамгаалах гэж толгойгоо өвтгөдөг боллоо.
Бага насныхан гар утасны тоглоомонд, сургуулийн насныхан, томчууд фэйсбүүкт донтох болов. Хүүхдээ 2-3 дуудахаас нааш хариулахгүй, дуу цөөнтэй, хувиа хичээсэн болж хувирч байгааг нь гарт нь байгаа дөрвөлжин “робот”-той холбоотойг бид мэддэг.

About Us

Recent

Random