2015-05-01

За Google энэ дууг Shazam-дчих

Apple компанийн бүтээл болох Siri iOS 8-аас эхлэн дуу, хөгжим таних систем нэвтрүүлсэн. Тэгвэл одоо Google-ийн дуу хоолойгоор удирдах систем Shazam ашиглан төрөл бүрийн дууг танидаг болжээ.
Гэхдээ зөвхөн Shazam-аар хязгаарлагдахгүй бөгөөд NPR One, TuneIn, Zillow, Flixster гэх мэт бусад аппликейшнүүдийг ч ажиллуулах аж.


Хэдийгээр өмнө нь та дуу хоолойгоор таних системээр яг үүнтэй адил аппликейшн хайж болдог байсан ч одоо илүү нарийвчилсан, хялбарчилсан горимоор ажилладаг болжээ.
Харин үүний тулд та “Shazam” ашиглахыг хүслээ гэхэд “За Google энэ дууг Shazam-аар хай” гэж хэлэхэд хангалттай. Хэрвээ “За Google, энэ дууны нэрийг ол” гэсэн тушаал өгвөл дуу хоолойгоор хайх систем өөр дотроо л эргэлдэнэ.
Эх сурвалж: 

About Us

Recent

Random