Тесла компани албан ёсоор “Tesla Energy” цахилгаан эрчим хүч үүсгүүрээ танилцууллаа. Айл өрх, албан байрыг эрчим хүчээр хангах Powerwall нь 10 киловатт/цаг 7 киловатт цаг гэсэн хоёр хувилбартай.
Үнийн хувьд 3000-3500 ам. доллар аж. 12 см зузаантай, нэг метр өндөртэй энэхүү эрчим хүч үүсгэх зай хураагуур нь өөрөө хэт халахаас сэргийлэх системтэй бөгөөд гэрийн гадна, дотор хаана ч байрлуулж болно.
Powerwall-ын томруулсан загвар болох Powerpack бүр ч илүү сонирхолтой. Үүгээр олон нийтийн үйлчилгээний газруудыг ч эрчим хүчээр хангах бололцоотой аж. Тус бүр 100 киловатт хүчтэй зай хураагууруудыг хэрэглэгч багцлан 500 киловаттаас 10 мегаватт хүртэл эрчим хүч үүсгэх чадалтай үүсгүүр болгон ашиглаж болно.
Хэрвээ 160 сая Powerpack зарагдах юм бол АНУ-ыг тэр чигээр нь эрчим хүчээр хангах аж. Харин хоёр тэрбумд хүрэхэд дэлхий нийтээрээ эрчим хүчинд санаа зоволтгүй болно.
Арван жилийн баталгаатай эдгээр бүтээгдэхүүнүүд энэ зуны сүүлээр гэхэд худалдаанд гарах аж.
эх сурвалж: