Хятадад болдог онлайн худалдааны хамгийн том үйл явдал болох Ганц биечүүдийн өдрийн эхний 90 минутанд Алибаба $5 тэрбумын борлуулалт хийж шинэ дээд амжилт тогтоолоо.
Энэ бол өнгөрсөн жилийн Америкийн “Хар Баасан гараг“, “Кибер Даваа гараг” нэртэй хамгийн том хямдралтай наймааны өдрүүдийн борлуулалтын нийлбэр дүнтэй тэнцэх үзүүлэлт.
Өнгөрсөн онд Ганц биечүүдийн өдрөөр Алибаба нийт $9.3 тэрбумын борлуулалт хийсэн нь түүний өмнөх жилийн $5.8 тэрбумаас хол давсан үзүүлэлт байлаа.
Харин энэ жил Алибабаг $13.7 тэрбумын наймаа хийнэ гэж IDC таамаглажээ.
Ганц биечүүдийн өдөр бол “анти-Валентины өдөр” гэсэн агуулгатай баярын өдөр бөгөөд 20-иод жилийн өмнөөс тэмдэглэх болсон юм.
Жил бүрийн 11 сарын 11-нд болдог энэ өдрөөр маш олон дэлгүүрүүд бараандаа хямдрал зарлаж худалдаа наймаа оргил цэгтээ хүрдэг гэнэ.
Эх сурвалж: ikon.mn