Майкрософт корпораци “Tay” нэртэй твиттер бот (робот) хөгжүүлж, тэр нь millenials буюу шинэ мянганы иргэдтэй чатлах замаар өөрийн мэдлэг, ярилцах чадварыг хөгжүүлэх хиймэл оюун ухаантай байхаар бүтээгдсэн байв.
Гэвч энэ робот нь ажиллаж эхэлсэн эхний 24 цагийн дотор маш аюултай, арьс өнгөөр ялгаварласан зүйлс “ярьж” эхэлсэн тул Майкрософт өчигдөр даруй зогсоожээ.
Майкрософт уг роботоо зогсоож, засварлаж эхэлснээ албан ёсоор мэдэгдсэн байна. “Tay” роботтой харилцаж байсан хүмүүс түүний хариултуудыг баримт болгон авч үлдэж амжаагүй гэнэ.
Гэвч роботын ярьсан зарим нэг “эвгүй үгийг” нь дурдвал:
- Холокостын тухай асуухад, “энэ бол зохиомол зүйл” гэж хариулаад алга таших эможи илгээж байжээ
- Мөн нэг жиргээндээ ерөнхийлөгч асан Жорж Бушыг есдүгээр сарын 11-ний буруутан гэж мэдээлж байсан байна
- Гитлерийг магтан, Барак Обамаг “сармагчин” гээд Дональд Трампыг учиргүй магтаж эхэлжээ
Энэ бүх сөрөг мэдээллийг тэр өөртэй нь харилцсан хүмүүсээс суралцсан байх гэж Майкрософт тайлбарласан байна.
Эх сурвалж: ikon.mn