Саяхан CNN дэх цахим хуудаснаа нийтлэгдсэн нэгэн сонирхолтой мэдээллийг орчуулан хүргэж байна. Эх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Лондон хот нь агаарын чанарыг хэмжих судалгааг тагтааны багийг түшиглэн явуулахаар болжээ. Тагтаанд агаарын бохирдлыг хэмжигч сенсор суурилуулснаар азотын давхар ислийн хэмжээг мэдээллэхээр болсон байна.
Таны хувьд өмнө хэзээ ч тагтааг үүргэвч үүрсэн байхыг хараагүй болов уу гэхдээ энэ удаа та үүнийг харах боломжтой юм. Өндөр хөгжилтэй орнууд дунд агаарын бохирдлоороо ихгэгддэг Лондон хотод та агаарын албаны тагтааг агаар дахь азотын давхар ислийг хэмжих супер шувуу байдлаар харж болох нь ээ.
Английн нийслэлд жилд дунджаар 9500 орчим хүн агаарын бохирдлоос үүдэж нас бардаг гэж King London коллежийн өнгөрсөн жилийн тайлан дээр тэмдэглэжээ. Түүгээр ч зогсохгүй ДЭМБ ( Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ) -н 2014 оны тайланд агаарын бохирдлоос үүдэж дэлхий дээр 7 сая хүн нас барсан гэсэн тоо баримт бий.
Тэгвэл бэлтгэгдсэн 10 тагтаа нь энгийн нүдэнд харагдах боломжгүй агаар бохирдуулагчийг 25гр мэдрэгч cенсорын тусламжтайгаар хэмжиж тухай бүрт нь үр дүнгээ твиттерээр @PigeonAir гэсэн хаягаар жиргэж мэдээллэх юм байна.
Агаарын албыг анх DigitasLBi маркетингийн агентлагын ierre Duquesnoy, Matt Daniels нар Твиттер дээрх #PoweredByTweets буюуасуудлыг шийдэх төрөл тэмцээнд өнгөрсөн жил ялалт байгуулснаар үүсгэх санаа нь анх төржээ.
Цаашдаа Plume Labs нь бохирдол хэмжигчээ Лондонд 100 хүртэл тоогоор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус компани нь зөөврийн мэдрэгчээр Лондон хот даяар агаарын чанарын мэдээг авч газрын зураг дээр хөгжүүлэлт хийжээ. Түүнчлэн Plume Labs нь энэхүү компанит ажилдаа зарцуулах хөрөнгийг £10,000 ($14,000), хүртэл нэмэгдүүлхээр зорилт тавин хандив цуглуулсаар байгаа юм байна.
Өдгөө дэлхийн хэмжээнд сая сая хүмүүс жил бүр агаарын бохирдлоос үүдэж нас барсаар байна. Энэ нь үндсэндээ нэг ёсны үл үзэгдэх цар тахал энэ цаг үед бидний өмнө ирчихээд байна гэж Plume Labsкомпанийг үүсгэн байгуулагч Romain Lacombe хэлжээ.
Тэгэхээр агаарын албаны тагтаа нь нүдэнд үл үзэгдэх бохирдлын мэдээллийг хянасанаар энэ төрлийн мэдээлэл нь илүү өргөн хүрээтэй нээлттэй болох ач холбогдолтой юм. Насанд хүрсэн хүн өдөрт 20литр, хүүхэд харин энэнээс 2 дахин их буюу 40л агаагаар амьсгалдагч бид агаарын бохирдлын талаараа огтхон ч бодож төдийлөн ач холбогдол өгдөггүй.
Тагтаа нь хэдий түгээмэл шувуу ч бид нар тэр бүрчлэн анзаарч хардаггүй. Харин энэ удаад тэдгээрийг шинэхэн үүргэвчтэйгээ явж байвал аль болох тайван алхах боломжийг нь бүрдүүлж өгөөрэй гэж хүсье” хэмээжээ.
Originally published at greenmongolia.wordpress.com on March 26, 2016.