IKON.MN
Энэтхэгийн компьютерийн мэргэжилтэн Ананд Пракаш ямар ч хүний Фэйсбүүкийн данс руу 72 цагийн дотор нэвтэрч чаддаг болжээ.
Үүнийгээ Facebook компанид мэдэгдсэн хакер залуу тус компаниас $15,000-ын шагнал хүртсэн байна. Залуугийн ярьж байгаагаар хүн Фэйсбүүкийн нууц үгээ мартвал имэйл хаяг, утасны дугаараа баталгаажуулснаар нууц үгээ сэргээх 6 оронтой нэг удаагийн код хүлээж авдаг.
Пракаш энэ кодыг тааж нэвтрэх гэж оролдсон ч 10-12 оролдлогын дараа блоклогдсон байна. Тэгмэгц тэр Фэйсбүүкийн хөгжүүлэгчдэд зориулсан бета сайт руу (beta.facebook.com) ижил оролдлого хийхэд харин ямар нэг хязгааргүйгээр ажиллаж байжээ.
Ингээд Пракаш тэр дор нь өөрийн компьютер дээр бүх боломжит 6 оронтой кодны хувилбаруудыг тооцоолж оруулснаар нэвтэрч чадсан байна. Мэдээж ингэхдээ өөрийн данс руу нэвтэрсэн гэнэ.
Дараа нь үүнийгээ Facebook компанид мэдэгдэж зохих шагналаа хүлээж авсан тухайгаа Ананд Пракаш блогтоо бичжээ.
Эх сурвалж: ikon.mn