- Амар амгалан бидний дотор байдаг. Түүнийг гаднаас хайгаад хэрэггүй.
- Оюун санаа цэвэр үед баяр баясал сүүдэр мэт дагаж, хэзээ ч чамайг орхихгүй.
- Бидний бодол биднийг бий болгосон. Бид бол өөрсдийнхөө бодлын үр дүн юм.
- Эрүүл бие, эрүүл ухааны нууц нь өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйдээ санаа зовохгүй, яг одоо ухамсартай амьдрахад оршино.
- Уур хилэн гэж улайссан нүүрс гартаа бариад хэн нэгэн рүү шидэх гэж оролдохыг хэлнэ. Гэвч тэр эхлээд чамайг шатаана.
- Амьдралын утга учир бол өөрийн зорилгыг тодорхойлж, түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулах.
- Тэнэгээ мэддэг тэнэг хүнийг ухаантанд тооц, харин өөрийгөө ухаантайд тооцдог тэнэг бол жинхэнэ тэнэг.
- Өглөө бүр бид шинээр төрдөг. Харин өнөөдөр яг юу хийх вэ гэдэгт бүх утга учир буй.
- Чи хэн болох, чамд юу байгаагаас хамаарч аз жаргал бий болохгүй. Чиний бодож байгаа зүйлээс л зөвхөн бий болно.
- Чи уур хилэнгийнхээ төлөө шийтгэл хүлээхгүй ч уур хилэн чамайг өөрөө шийтгэнэ.
- Бүгдийг ойлгоно гэдэг нь бүгдийг өршөөнө гэсэн үг.
- Үзэн ядалтыг үзэн ядалтаар дийлэхгүй, зөвхөн хайраар ялна.
- Өнөөдөр бидэнд байгаа бүх зүйл бидний бодлын үр дүн юм.
- Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал өөрөө зам юм.
- Өвчнөөс зайлах аргагүй. Харин зовлон бол хувь хүний сонголт.
- Байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй хүнд аз жаргал хэзээ ч ирэхгүй.
- Нэг зулаас мянга мянган зул асааж болох тул гэрэл нь удаан үргэлжилдэг. Аз жаргалыг хуваалцлаа гээд багасдаггүйг сана.
- Хэрвээ өөрийгөө хөгжүүлэхгүй бол ухаантай хүн ч тэнэг болдог.
- Өөрийгөө ялж чадвал мянган тулаанд ялж чадна.
www.ikon.mn