Facebook компани өөрийнхөө iOS app хэрэглэгчдэд live streaming хийх боломжийг өнөөдрөөс олгож эхэлжээ.
Ингэснээр iPhone-той хүмүүс Facebook-ээсээ видео шууд дамжуулж чадахаар болж байна. Үүнийг хийхийн тулд Facebook аппликэйшныхаа Status цонхонд нэвтрээд, түүний дор байрлах Live Video товчин дээр дарна.
Дараа нь цацах зүйл рүүгээ камераа чиглүүлээд ямар үзэгч нарт хүргэхээ сонгоход ажиллаж эхлэх юм.
Үзэж байгаа хүмүүсээс сэтгэгдэл бичиж болно. Хэдэн хүн үзэж байгаа, хэн үзэж байгааг өөрөө харах боломжтой гэнэ.
Өмнө нь амьд дамжуулалт хийх боломжийг зөвхөн verified Page-ээс хийж болдог байсан бол одоо нийтээрээ хэрэглэх боломж нээгдэж байна.
Одоогоор зөвхөн АНУ-д нэвтэрч эхэлж байгаа ба дэлхий дахинд нээгдэх нь “хэдэн долоо хоногийн ажил” гэж Facebook-ээс мэдэгджээ.
Эх сурвалж: ikon.mn