Өнөөдөр сошиал сүлжээгээр ямар ч утасны броузер дээр нээхэд утасыг хөнгөхөн “reset” хийдэг линк буюу холбоос тархсан байна.
Броузер нь Сафари, Хром бол та crashsafari.com хаягаар нэвтрэхэд iPhone, Android утас тэр дороо унтарч асна.
Үүний шалтгаан нь хаяг оруулах цонхонд секунд бүрт хэдэн мянган тэмдэгт бичиж санах ойг нь дүүргэдэг ажээ.
Мөн санах ой, процессор нь бага бол дэсктопын броузерыг ч ашиглаж болдог байна.
Дөрөвхөн мөр код бүхий энэ линк HTML5-ын history.pushState JavaScript-ыг ашиглан хаяг оруулах цонхонд их хэмжээний өгөгдөл ачаалж чаддаг аж.
Уг линк нь ямар нэг хор хөнөөл байхгүй ч хүмүүсийн ажилд саад учруулдаг тул хүмүүс сошиал сүлжээгээр бие биедээ илгээн зугаацсаар байна.
Эх сурвалж: ikon.mn