Ердийн бугуйвч мэт харагдавч хүний шууны арьсыг хуруугаар удирддаг дэлгэц болгох чадвартай төхөөрөмж энэ онд худалдаанд гарах гэж байна. Cicret Bracelet нэртэй уг төхөөрөмж нь ямар ч өнгийн арьсанд дээр ажиллана, Андроид системтэй, iPhone, Android, Windows гар утаснуудын дэлгэцийг арьсан дээр зэрэгцүүлэн гаргах чадвартай, зай тэжээлийг нь сольж болдог, усны хамгаалалттай юм.
Ажиллах зарчим нь бугуйвчны хажууд арьсан дээр дүрс гаргах прожектор, зайнаас даралтыг мэдрэх мэдрэгчүүд байрлаж хүний хурууны үйлдлийг хянаж мэдрэх юм байна.
Уг төсөл тун амжилттай туршигдаж, санхүүжилтын 82 хувиа одоогоор цуглуулаад байгаа бөгөөд 2016 оны сүүлээр бөөнөөр үйлдвэрлэж эхлэх гэнэ.
Ирээдүйн ухаалаг утас хүний биед суудаг болно үздэг бол энэ нь түүний эхлэл бололтой.
Эх сурвалж: ikon.mn