KGI фирмийн шинжээч Мин-Чи Куо ирэх намар Apple компаниас гаргах iPhone 7 plus утасны тухай сонирхолтой дүгнэлт гаргажээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Apple компани камерны технологийн LinX Computational Imaging Ltd компанийг $20 саяар худалдаж авсан юм. Уг компани нь хэд хэдэн камераар зэрэг авсан зургаа эвлүүлэн нэг том зураг болгон гаргах технологийг эзэмшдэг байжээ.
Ингэснээр Apple-ын дараагийн гар утас нь 12 мегапикселийн хос камертай, үүний нэг нь өргөн өнцгийн дурантай, нөгөөх нь холын дурантай байх өндөр магадлалтай гэнэ.
Авсан зураг нь DSLR буюу мэргэжлийн камерны түвшинд гарах боломжтой болох аж.
Мөн үүнээс гадна iPhone 7 plus нь анх удаа хоёр хувилбартай, нэг нь уламжлалт ганц камертай, нөгөө нь хос камертай гарч болзошгүй гэж дүгнэжээ.
Мин-Чи Куо нь Apple-ын бүтээгдэхүүний ирээдүйн талаар тун оновчтой таамаглал дэвшүүлдгээрээ алдартай хүн юм.
Эх сурвалж: ikon.mn