2016-02-20

Microsoft Translator сүлжээгүй орчинд ажиллаж камераар уншина

66dc8f microsoft translator android app 45 languages x800
Майкрософт компанийн орчуулагч аппликэшн Microsoft Translator нь Android, iOS хувилбарууддаа өөр өөр шинэчлэл хийжээ.
Андроид нь хиймэл оюун ухаан (AI) хэлбэрийн механизм ашигладаг болж сүлжээгүй (offline) орчинд ажиллах болжээ. Харин үүний тулд эхлээд төлбөргүй хэлнүүдийн багцыг татаж авах ёстой. Үүнд Франц, Герман, Хятад, Итали, Орос, Польш, Вьетнам, Испани, Португаль хэлнүүдийн багц байгаа аж.
Харин iOS хувилбар нь камераар авсан текстийг таньж уншаад орчуулдаг болсон байна.
Жишээ нь та гадаадад аялж явахдаа хоолны цэс, гудамжны нэр хаяг зэргийг 20 гаруй хэлнээс Англи хэл рүү орчуулж ашиглаж болно. Ингэхдээ утасны камераараа тухайн текстийг авахад л болох юм.
Харин яагаад эдгээр боломжууд нь Android, iOS хувилбаруудад ялгаатай нэвтэрсэн талаар мэдээлэл алга байна.
Microsoft Translator-ын AndroidiOS хувилбаруудыг татах холбоос.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random