2015-05-13

Орчин цагийн Да Винчитэй танилц!



11206c elon musk 1  x800

Хүн төрөлхтний түүхэнд галзуу солиотой, гоц ухаантайн аль нь мэдэгдэхгүй хүмүүс дэлхийг өөрчилсөн нээлтүүд хийдэг.
Тэгвэл өнөө үед олон тооны шинэ санаачлагуудыг эхлүүлсэн нэгэн бизнесмэн залууг шинэ цагийн Да Винчи гэж нэрлэж байна.
Энэ бол Элон Маск. Түүний юу бүтээж, юу сэдэж явдаг нь тун сонирхолтой.
Эхлүүлсэн ажлуудаас нь дурдвал:



 
Орон даяар байгуулсан Супер цэнэглэгч сүлжээ
Маскын Тесла Моторс компани бүрэн цахилгаанаар ажилладаг автомашин бүтээсэн. Гэхдээ энэ машины амжилтын гол үндэс нь хангалттай тооны цэнэглэгч станцууд байх хэрэгцээ. Тиймээс Маск Америк даяар цэнэглэгч станцын сүлжээ байгуулахад асар их хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр станц нь Тесла машиныг 20-30 минутанд бүрэн цэнэглэнэ. Мөн автомашины баттерейг автоматаар солих роботын станцуудыг давхар барихаар төлөвлөжээ.

 
Нарны эрчим хүчний вант улс
2006 онд Элон Маск дээвэр дээр суурилуулдаг нарны эрчим хүч үүсгэгч хавтан үйлдвэрлэх SolarCity компани байгуулсан. Одоо энэ компани нь гол үйлдвэрлэгчдийн нэг болжээ. Мөн Тесла машины цэнэглэгч станцуудаа ийм нарны эх үүсвэрээс эрчим хүч авдаг болгон бүрэн бие даасан ажиллагаатай болгохоор ажиллаж байгаа гэнэ.

 
Теслагийн хананд өлгөдөг баттерей
Маск саяхан Tesla Powerpack системээ танилцуулсан нь айл гэр, компаниудыг долоо хоногийн 24 цаг нарны эрчим хүчээр хангах зорилготой хийж буй алхам.
Тэр дэлхий нийтийг бүрэн сэргээгдэх эрчим хүчээр хангахад ийм баттерей нь хэдхэн тэрбум тоогоор байхад хангалттай гэж хэлжээ.

 
Нээлттэй Giga үйлдвэрлэл
Тесла Моторсын Gigafactory үйлдвэр нь Невада мужийн Ренод баригдаж байгаа. Маск энэ байгууламжиндаа цахилгаан автомашин, өрх гэрийн хэрэгцээний баттерейг их хэмжээгээр үйлдвэрлэх зорилготой.
Энэ үйлдвэрийн нэг чухал шийдэл нь Тесла баттерей үйлдвэрлэлийн бүх технологийн патентаа нээлттэй байлгаж хэн дуртай нь дэлхийг өөрчлөх бүтээл гаргах боломжоор хангаж байгаа юм.

 
Дуунаас хурдан цахилгаан онгоц
2013 онд бизнесмэнүүдтэй видео хурал хийх үеэр Маск цахилгаан онгоц бүтээх боломжийн талаар ярьж байв. Энэ онгоц нь дуунаас хурдан байх ба босоо чиглэлд бууж, хөөрдөг  байх гэнэ.
Маск тэр үед “Хэн нэгэн үүнийг хийгээсэй гэж би хүсч байна. Хэрвээ хэн ч хийхгүй бол би хийж магадгүй” гэж хэлж байжээ.

 
Hyperloop- хэт хурдан нийтийн тээвэр
2013 онд Маск даралтыг нь багасгасан хоолойгоор, агаарын даралтаар зөөвөрлөгдөх бүхээгнүүдээс бүрдсэн нийтийн тээвэр бүтээх концепц танилцуулсан юм.
Хэрвээ энэ нь байгуулагдаж чадвал Лос Анжелесаас Сан Франциско хүрэхэд 35 минут л зарцуулж онгоцноос ч хурдан аялал болох гэнэ.
Гэхдээ энэ төсөл нь $6 тэрбум зарцуулах тул одоохондоо хэрэгжих боломжгүй байгаа. Харин Маск таван миллийн урттай ийм зам-хоолойг Техаст барьж туршихаар зэхэж байна.

 
Хиймэл Оюун Ухааны аюул заналын эсрэг
Маск Хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтөнд аюул учруулж болох талаар 2014 оны сүүлээр ярьж байв. 2015 онд тэр хиймэл оюун ухааныг хүний эсрэг зэвсэг болгохгүйн төлөө ажилладаг судалгааны байгууллагад $10 саяын хандив өгчээ. Түүнтэй олон эрдэмтэд санаа нэгтэй байгаа юм.

 
Хувийн сансрын хөөрөх цэг байгуулах
Маскын нэг гол зорилго бол SpaceX төслөө хамгийн хямд, олон дахин ашиглагддаг сансрын аялал болгох. Одоогоор түүний пуужин Олон Улсын Сансрын Станцад хүрэхдээ засгийн газрын Калифорни болон Флорида дахь хөөрөх цэгүүдийг ашиглаж байна.
Гэхдээ удахгүй Маскын өөрийн босгож байгаа Техасын Браунсвилл дэх хөөрөх цэг ашиглалтанд орвол тийш шилжэх юм. 2016 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 
Газарддаг пуужин
Пуужинг олон дахин ашиглагддаг болгосноор сансрын аялалын зардал эрс буурна. Харин Маскын Falcon 9 пуужин энэ зорилтод хүрэхэд тун ойрхон байгаа. Хоёр удаа сансарт хөөрсөн пуужингээ буцааж газардуулах оролдлого хийгээд байна. Одоо дахин хэдэн удаа туршихад энэ зорилго биелэх боломжтой юм.

 
80,000 хүнтэй Ангараг дахь колони
Маскын нарны эрчим хүч, цахилгаан машин, хямд сансрын хөлөг зэрэг бүх санаанууд нь эцэстээ хүн төрөлхтөн харь гаригийг колончлох цорын ганц зорилго дээр нэгддэг.
Маск нэгэнтээ Ангараг дээр 80,000 хүн амьдрах боломжтой колони байгуулах санаагаа илэрхийлж байсан.
2013 онд болсон хурал дээр Маск “Би зүгээр л зүрхний шигдээсээр үхэх биш, Ангараг дээр үхмээр байна” гэж хэлж байлаа.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random