Саудын Арабын Абдул хаан өдгөөгөөс зургаан жилийн өмнө шинжлэх ухааны салбарт үнэлж баршгүй хөрөнгө оруулснаар нь өнөөдөр дэлхийн 120 гаруй орны эрдэмтэн, судлаачийг нэгтгээд байна. Энэ бол Абдул хааны ШУТИС-ийн цогцолбор юм. Тэнд Монгол Улсын иргэн Шархүүгийн Алтанбадралт хэмээх 40 гаруйхан настай доктор генийн инженерчлэлийн чиглэлээр судалгаа хийж, багшилж байна. Түүнийг эх орондоо цөөн хоногоор ирээд байхад нь уулзаж, ярилцлаа.
Шантралгүй ажиллах, үргэлж шинийг эрэлхийлэх, өөрийгөө сорих. Энэ бол түүний дунд сургуульд байхдаа л өөртөө бий болгосон дадал зуршил. Харин түүнээс өмнө дэлхий ертөнцийн буй бүхний утга учир, гарал үүслийг сонирхож, томчуудаас лавлаж, заримтай нь цэц булаалдаг байсан гэнэ. Энэхүү сониуч зан чанар нь түүнийг ямарваа зүйлсийн талаар бүрэн дүүрэн ойлголт авахын тулд юуг ч бие даан судлахад хүргэснээр барахгүй өнөөгийн дэлхийн хэмжээний нээлт, судалгаануудыг хийхийн эхлэл байжээ.
Саудын Арабын Абдул хааны ШУТИС-д монгол хүн багшилж байна
-Сайн байна уу. Таныг Саудын Арабын Абдул хааны ШУТИС-д багшилдаг гэж дуулаад зориод ирлээ. Эхлээд таны төрж өссөн нутаг, аав, ээжийн тань талаар яримаар байна. Монголыг төлөөлж, дэлхийн эрдэмтэн профессоруудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа таниар гэр бүлийнхэн тань бахархаж суугаа нь дамжиггүй биз ээ.
-Аав, ээж хоёр маань Өмнөговийн хүмүүс. Би тэнд төрсөн ч Төв аймгийн Алтанбулагт миний хүүхэд нас, бага, дунд сургуулийн гэрэлт өдрүүд минь өнгөрсөн. Миний аав физик, математикийн багш, ээж хими биологийн багш. Намайг хүүхэд байх үед сэхээтэн гаралтай гэр бүлийн, ялангуяа багшийн хүүхэд онц сурдаг, бусдаасаа арай илүү хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн үзэл байсан шиг байгаа юм. Тэр үлгэрээр бид өсөж, хүмүүжсэн. Бид аав, ээжээсээ зургуулаа. Би отгон нь юм. Би өөрийгөө аав, ээжийгээ тэгтэл баярлуулж амжаагүй яваа гэж боддог. Өөрийнхөө хичээл зүтгэлээр гадаад хэл сурч, ХБНГУ-д сурахаар улсын тэтгэлэг авч, дараа нь АНУ-д сурч, одоо хийж байгаа ажил, судалгаа ер нь аль аль нь тэднийг сэтгэл өег, надад санаа зовох зүйлгүй амьдарч болох нь гэх өгөгдөхүүн л болдог байх. Аав, ээжийгээ үргэлж баярлуулж, сэтгэлийг нь амар тайван байлгадаг хүн орчлонд үгүй болов уу. Мэдээж хүү нь сайн явааг хараад, дуулаад аав ээж, ахан дүүс минь баярлаж, бахархдаг л байх.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Ач, зээг нь амьдад нь харуулах шиг жаргал байхгүй гэж зарим хүн ярьдаг юм билээ.
-Би гурван охинтой. Нээрээ ч ач зээдээ биднээс илүү хайртай байдаг шүү. Учир нь би саяхан өвөө болсон. Өвөө болсноо сонсоод охинтой болсноороо, түүнийхээ баяр жаргалаас хуваалцаж байгаагаараа бахархсан юм байна. Эхнэр, гурван охин маань Канадад амьдардаг. Том охин маань Канадын “British Columbia” их сургуульд хими, биологичоор суралцаж байна. Дунд охин “Emily Car” урлагийн сургуульд дизайнерын чиглэлээр сурч байна. Харин бага охин одоо зургадугаар ангийн сурагч.

-Та агрономич мэргэжилтэй. Энэ мэргэжлийг сонгосон тухайгаа болон генийн инженерчлэлээр дагнах болсон тухайгаа ярьж өгөөч?
-Намайг дунд сургуулиа төгссөн жил аав маань Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуулийн захирлаар томилогдсон юм. Тэр үед аав “Хөдөө аж ахуйн их сургуульд агрономичоор сурчих. Аав, ээж хоёрыгоо тэтгэвэрт гарахаар тэнд ажилла” гэсэн. Ингээд аавынхаа үгэнд орж, агрономичоор сурч, төгссөн. Төгсөөд Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд таван жил ажилласан. Тэр хугацаанд “Төмсийг биотехнологийн аргаар өвчнөөс нь эрүүлжүүлээд, үржүүлэх буюу эх болцуу гаргах” дээр ажилласан. Уг судалгаа амжилттай болж улмаар эрүүл төмсний үр үржүүлгийн эхлэлийг Монголдоо тавьсан даа. Үүний дүнд монголчууд өдгөө 100 хувь эрүүл төмс иддэг болсон.

-Сонин юм байна. Өдгөө монголчуудын идэж байгаа төмсийг эрүүлжүүлэх аргыг олж, амжилттай хэрэгжүүлсэн хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Таны дараагийн ажил юу байсан бэ?
-Хийсэн судалгааны ажил маань амжилттай болсны дараа намайг ХААИС-д багшаар урьсан. Багшилж байх 3-4 жилийн хугацаанд би биотехнологийн инженерчлэлийн чиглэлээр илүү гүнзгийрүүлэн суралцах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Гэтэл Монголдоо суралцах боломж байгаагүй учраас гадаадад сурах боломж, нөхцөлийг хайж эхэлсэн. Ингээд ХБНГУ-д суралцахаар шалгалт өгч Засгийн газрын тэтгэлгийг авсан анхны хүмүүсийн тоонд орсон. Ингээд ХБНГУ-д хоёр жил биотехнологийн чиглэлийн судалгааны багт орж ажилласан. Энэ хугацаандаа АНУ-д суралцах эрх авахын тулд оноотой шалгалтуудыг уйгагүй өгсөн.

Үүний дүнд АНУ-ын “Purdue” их сургуульд магистрын зэрэг хамгаалахаар суралцаж, “Давсанд тэсвэртэй таримал ургамлыг генийн инженерчлэлээр гаргах арга” гэсэн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа докторт сурч, “Гербицидэд тэсвэртэй таримал ургамлыг генийн инженерчлэлээр гаргах” гэсэн сэдвээр дипломоо хамгаалсан. Эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс тус сургуульд жилийн хугацаанд үргэлжлүүлэн судалгаа, шинжилгээгээ хийж, докторын дараагийн сургалтад хамрагдах боломжтой байдаг юм. Энэ шугамаар би сургуульдаа жил судалгаа хийсэн. Ингэж байтал Саудын Арабад дэлхийн хэмжээний, дээд зэрэглэлийн судалгаа явуулдаг их сургууль нээгдэж байна гэсэн мэдээллийг авсан.
Чихрийн шижин өвчний эсрэг ургамлын гаралтай биологийн идэвхит бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байна
-Одоо таны ажиллаж байгаа сургууль уу?
-Тийм. Абдул хаан дэлхийн хүчирхэг гүрнүүд шинжлэх ухааны салбараа хөгжүүлэхийн тулд чамгүй хөрөнгө зарцуулдаг ч судлаач, эрдэмтдийн ар гэр ахуй амьдралд төдийлөн анхаарал тавьж хүчрэхгүй байгаа нь өөрөө сул тал гэдгийг анзаарсан байдаг. Ингээд Саудын Арабын элсэн цөл дунд зургаан жилийн өмнө ШУТИС-ийн цогцолбор байгуулсан юм билээ. Сургуулиа дэлхийн дээд зэрэглэлийн судалгаа явуулдаг, ирээдүйд шинжлэх ухааны байж болох бүх нээлтүүд уг сургуулийн лаборатори, хүрээлэнгээс гарах ёстой хэмээн үзэж, зөвхөн ахисан төвшний буюу магистр, докторын сургалт явуулахаар байгуулсан.

Уг сургуульд шинжлэх ухааны бүх чиглэлийн лаборатори, багаж, хэрэгсэл гээд шаардлагатай бүхнийг бий болгосон. Ингээд дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн гадаадын доктор, профессоруудыг дэлхийн зэрэглэлийн төсөл аваад ир, үүнийг чинь санхүүжүүлж, хэрэгжүүлэх орчин нөхцөлөөр хангая гэсэн. Шалгаруулалтад би “Гербицидэд тэсвэртэй таримал ургамал гаргаж авах” төслөө танилцуулсан. Төсөл маань шалгарсан. Ингээд би сургуулийн анхны нээлтээс өнөөдрийг хүртэл судлаач, багшаар ажиллаж байна.
-Абдул хаан судлаач, эрдэмтдийг ахуйн хийгээд бусад зүйлд санаа зовохгүй байх нөхцөлийг хангаж чадсан уу?
-Чи үнэхээр хүн төрөлхтөнд хэрэгтэй төсөл боловсруулж, түүнийхээ төлөө ажиллаж, үр дүнд хүрч чадна гэж байгаа бол миний ажиллаж байгаа сургууль чамд зөвхөн ажилдаа сэтгэл, оюунаа зарцуулах боломжийг л олгоно. Ажиллах орчин, цалин, хангамж, хүнд хэрэгтэй бүхнийг тэд шинжлэх ухааны ирээдүйн ололт, амжилтын төлөө одоо гаргаж байгаа.

Тэнд өдгөө дэлхийн 120 гаруй орны эрдэмтэн, судлаачид, оюутнууд байрлаж, зөвхөн өөрийн судалгаандаа бүх цаг зав, оюун ухаанаа зарцуулж байна. Үүнийг дагаад шил шилээ даган нээлтүүд хийгдэж байна. Тэгээд ч шинжлэх ухааны судлаачдад лабораторийн өрөө, багаж хэрэгсэл, судалгааны материал зэрэг шаардлагатай зүйлс нь байхад л болдог юм дөө. Амьдралын дийлэнх хугацаа тэр өрөөнд өнгөрдөг. Гэхдээ сургуулиас бидэнд зориулж өндөр зэрэглэлийн пентхаус гаргаж өгсөн байдаг юм. Надад л гэхэд дөрвөн унтлагын өрөөтэй, өндөр зэрэглэлийн пентхаусыг очсон цагаас минь хойш үнэ төлбөргүй ашиглуулж байна.
-Та одоо ямар судалгаа хийж байна вэ?
Би хоёр судалгаан дээр ажиллаж, нэг нь амжилттай болж, нээлт хийсэн хэмээн зарлагдсан. Энэ нь Улаан гэрлийн нөлөөгөөр ургамлын биохимийн гинжин урвалж үнэрт амин хүчил үйлдвэрлэдэг тухай нээлт юм. Тодруулбал, хүнд зайлшгүй хэрэгтэй амин хүчлүүд гэж байдаг. Үүний зарим нь үнэрт амин хүчил. Үүнийг улаан гэрлийн нөлөөгөөр гаргаж авахыг хэлж байгаа юм. Үүнийгээ би замагны үнэрт амин хүчлийн үйлдвэрлэлийг улаан гэрлийн нөлөөгөөр нэмэгдүүлж, ялгаж авах аргаар хийсэн. Энэ судалгаагаараа би 55 мянган ам.долларын шагнал хүртсэн. Одоо хийж буй судалгаа нь Чихрийн шижин өвчний эсрэг ургамлын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүн гаргаж авах юм. Өөрөөр хэлбэл, чихрийн шижин өвчний тархалтыг зогсоох, эмчлэхэд ургамлыг ашиглах юм. Үүний тулд ургамлын генийг инженерчлэлийн аргаар өөрчилж, судалгаа явуулж байна. Туршилт эхлээгүй байна. Энэ миний хувьд маш боломжтой судалгаа. Учир нь манай орон эмийн ургамлын баян сантай.

-Та биотехнологийн инженерчлэлийн чиглэлээр Монголдоо ямар нэг ажил эхлүүлье гэж бодож байна уу. Ийм боломж нөхцөл манайд бий юү?
-Энэ миний өмнөө тавьж буй зорилтуудын нэг. Биотехнологийн чиглэлийн хүчин чадал сайтай лабораторитой болж, монгол залуус маань тэндээ ажиллаж, ямар нэг бүтээл, ололт гаргаасай гэх үүднээс энэ удаад би эх орондоо ирсэн. Өөрөөр хэлбэл, зохих шатны хүмүүстэй уулзаж, санал бодол солилцож, мөрөөдлийнхөө эхлэлийг тавихаар ирсэн. Манайд боломжийн хэмжээний лабораториуд байна. Гадаад, дотоодод энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж, зэрэг хамгаалсан залуу боловсон хүчин ч цөөнгүй байна.

Тэднийг чиглүүлж, залах туршлагатай боловсон хүчин дутагдаж байна. Онлайнаар ч юм уу, ямар нэг байдлаар эдгээр залуусыг удирдаж, судалгааны ажлуудад нь туслаач гэх хүсэлт ирж байгаа. Чадах чинээгээрээ тусална. Учир нь шинжлэх ухааны ололт, судалгаа бол улс орны дархлаа, хөгжлийн баталгаа юм. Тиймээс би хэчнээн их ажилтай байсан ч цаг зав гаргаад тусалж дэмжинэ. Улсаас шинжлэх ухааны салбартаа дэмжлэг үзүүлж, санаа тавих хэрэгтэй талаар би тодорхой албан тушаалын хүмүүстэй уулзах үеэрээ хэлсэн. Дэмжинэ гэсэн.
-Танд өөрийгөө голж байсан удаа бий юү?
-Байнга голдог. Гэхдээ би тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай, чадварлаг боловсон хүчин, салбартаа гайгүйд тооцогдох судлаач гэдэгтээ эргэлздэггүй. Оюутан байх үед би мэдээллээр мөнхийн гачигддаг байсан. Багш нарын зааж байгаа хичээл, лекцүүд хангалтгүй санагддаг байж. Нэг юмыг судлахын тулд англи хэл хэрэгтэй болдог, энийг мэдэхийн тулд орос хэлтэй байх шаардлагатай байдаг. Энэ үндсэн дээрээс би бие дааж хэл судалсан. Бүр төвд хэл судалж, бие дааж сурсан. Яагаад гэхээр ургамлын талын мэргэжилтэй учраас эмийн ургамлыг судлая гэж зорьсон. Гэтэл эмийн ургамлын арвин баялаг мэдээлэл төвд хэл дээр хадгалагдаж үлдсэн байдаг. Ингээд төвд хэл сурахаас аргагүй болж, бие дааж сурсан.

Тухайн үед орос хэл дээрх ном, элдэв сургалтын материал элбэг ч англи, төвд хэл дээр материал бараг олдохгүй. Олдсон ганц мөр, нэг хуудас материалыг ч нандигнан хадгалж, дахин дахин бататгаж, орчуулдаг байсан. Энэ маань надад их хэрэг болсон. Ингээд өөрийгөө овоо болчихлоо гээд ХБНГУ, АНУ-д очтол тэнд байгаа оюутнуудыг хараад өөрийгөө голж байгаа юм. Иймээс магистрын хичээлээ хийхийн тулд дунд сургуульдаа энэ талаар юу үзэж байсан бэ гээд судалж эхэлсэн. Судлаад л байсан. Суръя л гэвэл сурах л ёстой гэж зүтгэсэн. Тэдний жишигт хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх ёстой гэж хичээсэн. Үүний дүнд байнгын сууж уншиж, бичихээр нуруу хөшиж өвддөг болсон доо. Гэхдээ гүйдэг болсны ачаар өвдөх нь гайгүй болсон.
-Залуучуудад хандаж зөвлөмөөр санагддаг зүйл байна уу?
-Юм суръя гэж бодож, мөрөөдөж л байгаа бол хичээнгүй, хөдөлмөрч байх ёстой. Залхуу хүн амжилтад хүрсэн гэж дуулсан уу. Үүнээс гадна хүнд хөдөлгөөн маш чухал. Заавал цаг гаргаж гүйж байх хэрэгтэй. Илүү гүйж, илүү хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдарна, эрүүл оршино. Гүйж сурна гэдэг өөрийгөө давах бас нэгэн том даваа юм. Аливаа юмны үр дүнг үзэх тэвчээрт суралцах эхний шат бол гүйж сурах юм л даа.

Тэрбээр ийн ярилцсаны эцэст “Хүн бүр өөрийн чадах зүйлээ чин сэтгэлээсээ хийж, тэвчээртэйгээр үр дүнг нь үзэж, хөдөлмөрлөвөл Монгол Улсын хөгжил хэдхэн алхмын л цаана байна. Гол нь шантралгүй хөдөлмөрлө. Дээр нь үргэлж шинийг эрэлхийл” гэсэн юм.
Б.Энхмарт