2015-05-23

Google үүрэн холбооны салбарт цоо шинэ загвар нэвтрүүллээ (сарын өмнөх мэдээ)

14f566 nexus 6 in hand 1  x800

Өчигдрөөс Google компани АНУ-д өөрийн үүрэн холбооны (MVNO) үйлчилгээг нэвтрүүллээ.
Project Fi нэртэй энэ үйлчилгээ нь өнөөг хүртэл үүрэн холбооны операторуудын хийгээгүй шинэ үнэ тарифын загварыг зах зээлд танилцуулжээ.
Тариф нь тун энгийн: сард $20 төлөөд хязгааргүй яриа, мессэж, мобайл хотспот, роуминг үйлчилгээ гээд датагаас бусад бүгдийг ашиглана.
Харин дата нь 1GB тутамдаа $10. Гэхдээ тухайн сардаа гүйцэд ашиглаагүй бол Google үлдсэн мөнгийг нь тооцож буцаана.
Жишээ нь $30-д 3GB аваад тэр сардаа 1.4GB ашигласан бол Google $16 буцааж төлөх юм.
Урьд нь аль ч үүрэн холбооны оператор ийм загвараар ажиллаж байгаагүй тул энэ шинэчлэл нь салбарын тоглоомын дүрмийг өөрчилж мэдэхээр байна.
Гэхдээ Project Fi нь одоохондоо АНУ-д хязгаарлагдмал хүрээнд, зөвхөн Nexus 6 гар утастай хэрэглэгчдэд хүрч байгаа юм.
Удахгүй хүрээгээ тэлж, өөр загварын гар утаснуудад хүрдэг болох гэнэ.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random