2015-05-16

Нас бол зүгээр л тоо

Нас бол зүгээр л тоо
Бидний ихэнхи нь амжилт бол зөв газраа зөв цаг үед байсан хүнд ирдэг хэмээн боддог. Гэвч та үүнийг уншсаныхаа дараа амьдралынхаа ямарч үед хэдэн ч настай байсан хамаагүй амжилтанд хүрч болно гэдгийг ойлгох юм.


5 насандаа, Моцарт төгөлдөр хуур, хийл тоглож чаддаг байсан.
“Би хэн нэгний магтаал эсвэл доромжлолд огт анхаарал хандуулдаггүй. Би зүгээр л өөрийн мэдрэмжийг дагадаг.”

6 насандаа, Шерли Темпле “Хурц нүд” кинонд тоглосон. (түүний урлагийн карьер хүүхэд насанд нь дууссан, тэрээр дипломат болсон.
“Цаг бол мөнгө юм. Дэмий цагаа үрэх нь дэмий мөнгөө үрэхтэй л адил.”

12 насандаа, Анне Франк өөрийн дайны үе дэх өдрийн тэмдэглэлээ бичсэн.
Залхуурал нь сайхан санагддагч аливаа зүйлийг хийх нь  танд сэтгэл ханамжийг өгнө.”

13 насандаа, Магнус Карлсен шатрын түүхэн дэх хамгийн залуу хоёрдохь гранд мастер болсон.
“Зарим хүмүүс тэдний өрсөлдөгч тоглоомыг сонирхолтой болгож эхлэх үед хожигдох бол хэвийн зүйл гэж боддог. Харин би тэгж бодохгүй байна. Та ямар ч  өршөөлгүй байх ёстой.”

14 насандаа, Надиа Команечи Олимпоос хамгийн өндөр оноо болох 10 оноог авсан хамгийн анхны эмэгтэй гимнастикч болсон.
“Зогсолтгүй хөдөлмөрлөсөн маань л үүнийг хялбар болгосон. Энэ бол миний нууц. Миний хожлын шалтгаан.”

15 насандаа, Тензин Гяцо XIV дүгээр Далай Ламын хойд дүрээр тодорсон.
“Хэрэв та боломжтой гэж бодож байвал энэ үргэлж боломжтой байдаг”

17 насандаа, Пеле Бразил улс хөлбөмбөгийн дэлхийн аварга болоход том тус хүргэсэн.
” Спорт бол залуу хүнд урам зориг хайрлах хамгийн чухал зүйлсийн нэг юм.”

19 насандаа, Элвис Преслей олонд танигдаж хожим нь Рок н Роллын хаан хэмээн дуурсагдах болсон.
“Үнэн бол яг л нар шиг, та түүнийг түр хугацаанд нууж болох ч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй”

20 насандаа, Жонн Леннон анхныхаа “Бийтлле” тоглолтыг хийсэн.
“Чи хэн нэгний хэлснээр байх хэрэггүй. Чи зөвхөн хэн байхыг хүсэж байна түүгээрээ л бай”

22 насандаа, Жесси Oвенс Берлиний олимпоос 4-н алтан медаль хүртсэн.
“Хүн бүхэнд мөрөөдөл байдаг. Харин энэхүү хүсэл мөрөөдлөө бодит болгохын тулд танаас маш их сахилга бат, хүчин чармайлт шаарддаг.”

23 насандаа, Бетховен төгөлдөр хуурыг төгс эзэмшсэн.
“Хөгжим бол бүх цэцэн мэргэн, гүн ухааныг нээгч юм.”

24 насандаа, Исаак Ньютон орчин үеийн механикийн үндэс суурь болсон “Philosophiæ Naturalis Principia Mathematica” бичмэлээ гаргасан.
“Платон бол миний найз, Аристотель ч мөн адил. Гэвч миний хамгийн сайн найз бол Итгэл юм.”

25 насандаа, Рожер Баннистер 1 милл газрыг 4 минутад туулсан.
“Ямар ч саад тотгор тохиолдсон бай түүнийг даван туулж чаддаг хүнд амжилт ирдэг”

26 насандаа, Алберт Эйнштэйн Харьцангуйн онолоо гаргасан.
“Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино.”

28 насандаа, Микеланжело алдарт Давид болон Пиета хэмээх уран баримлуудаа бүтээсэн.
“Би үргэлж суралцсаар байх болно”

29 насандаа, Агуу Александер Түүхэн дэхь хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгийг байгуулсан.
“Би хонинд удирдуулсан арслангын арми бус арсланд удирдуулсан хонины армиас айж байна.”

30 насандаа, Ж.К.Ровлинг  “Харри Поттер ба Философичийн чулуу ” зохиолоо бичиж дуусгасан.
“Хэрэв танд хангалттай зориг тэвчээр суусан бол бүх зүйл боломжтой болж эхэлдэг.”

31 насандаа, Амелиа Иерхарт Атлантын далайг ​​онгоцоор туулсан анхны эмэгтэй болов.
“Аливаа зүйлийг хийх хамгийн үр дүнтэй арга зам нь зүгээр л түүнийг хийх юм.”

32 насандаа, Опра Винфрей өөрийн анхны ток шоугаа олон нийтэд хүргэсэн.
“Хатан хаан шиг бодоод үз л дээ.  Хатан хаан хэзээ ч алдаанаас айдаггүй. Учир нь алдаа боламжилтанд хүрэх гишгүүр юм.”

33 насандаа, Эдмунд Хиллари Эверестийн оргилд хүрсэн анхны хоёр хүний ​​нэг болсон.
“Амьдрал бол ууланд авирахтай адил юм. Хэзээ ч доошоо харж болохгүй.”

34 насандаа, Мартин Лютор Кинг Жр. Расизмын эсрэг Алдарт “Надад мөрөөдөл бий” илтгэлээ тавьсан.
“Бид хязгаарлагдмал тавгүй байдлаа хүлээн авч болох боловч хязгааргүй итгэл найдвар хэзээ ч алдахгүй болохгүй.”

35 насандаа, Марие Корие (түүний нөхөр Пиерре Корие) анагаах ухааны салбарт Нобелийн шагналаар шагнагдсан.
“Амьдрал дээр ямар ч зүйл аймар байдаггүй, Эдгээрийг зөвхөн ойлгох л хэрэгтэй. Та илүү их ойлгосноор, илүү бага айх болно.”

36 насандаа, Вилбор Врайт өөрийн ах Орвиллтой хамтран хамгийн анхны онгоцыг бүтээсэн.
“Хөдөлгүүргүй нисэх энэ бол боломжтой зүйл, Харин мэдлэг болон ур чадвар байхгүй бол энэ боломжгүй зүйл.”

37 насандаа, Винсент Ван Гог алдарт уран зургаа зурсны дараа учир битүүлгээр нас барсан.
“Би ихэвчлэн шөнийг өдрөөс илүү баялаг, өнгөлөг бас амьд гэж боддог.”

38 насандаа, Нейл Армстронг саран дээр мөрөө үлдээсэн анхны хүн болсон.
“Энэ бол хувь хүний нэг жижиг алхам боловч хүн төрөлхтний хувьд нэг том үсрэлт байсан.”

40 насандаа, Марк Твейн алдарт “Томм Сейвюрын адал явдал” номоо бичсэн.
“Сайн найз нөхөд, сайн ном, мөн нойрмог байдал: Энэ бол төгс амьдрал юм.”

41 насандаа, Кристофер Колумб Америк тивийг нээсэн.
“Баялаг хүнийг баян болгодоггүй, Харин завгүй болгодог.”

42 насандаа, Роса Паркс түүний суусан автобусны жолооч арьс өнгөөр ялгаварлан түүнийг автобуснаас буухыг шаардахад татгалзсан юм.
“Бидний амьдралын бүхий л дурсамж, ажил хэрэг, үйл явдал бусдад ч гэсэн тохиолдож байдаг.”

43 насандаа, Жон Кеннеди Нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон.
“Манлайлах болон суралцах нь өөр хоорондоо салшгүй холбоотой юм.”

45 насандаа, Хенри Форд Анхны Т загварын автомашинаа үйлдвэрлэсэн.
“Хүн бүр хамтдаа урагш тэмүүлж амжилт өөрөө түүнд анхаарал хандуулж эхэлдэг.”

46 насандаа, Сьюзан Коллинс “Өлсгөлөн тулаан” номоо бичсэн.
“Гэр бүл аль эсвэл дэлхий дахин гээд бүх зүйлд хэцүү цаг үе тулгардаг. Хэрвээ бид зорьсондоо хүрч, одоо болон ирээдүй хойч үедээ энх тайвныг бүтээе гэвэл хоорондоо нэгэн сэтгэлийн дор хамтарч ажиллах хэрэгтэй.”

50 насандаа, Чарлес Дарвин Алдарт хувьслын онолоо гаргасан.
“Би аз сорьсон туршилтад дуртай байсан. Би үргэлж тэднийг бүтээдэг байсан.”

51 насандаа, Леонардо Да Винчи Алдарт “Мона Лиза хөрөг зургаа зурсан.
“Дуу чимээ хашгираантай газар үнэн мэдлэг оршдоггүй.”

52 насандаа, Абрахам Линколн Нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон.
“”Ирээдүйн тухай хамгийн сайхан зүйл нь энэ бүхэн нэг л өдөр ирнэ гэдэгт оршдог.”

53 насандаа, Рей Крок 8-н ресторанаас бүрдсэн МкДоналдсын Франчайсыг худалдан авсан.
“Хэрвээ чи мөнгөний төлөө ажиллавал хэзээ үүнийг бүтээж чадахгүй. Харин хийж байгаа зүйлдээ дуртай байгаад хэрэглэгчийг үргэлж нэгт тавьж байвал амжилт өөрөө чинийх болно.”

54 насандаа, Теодор Гейсэл Др.Сиесс нэрээр Малгайт муур” номоо бичсэн.
“Зөвхөн чи л өөрөө  өөрийнхөө ирээдүйг удирдаж чадна.”

57 насандаа, Чеслие “Салли” Салленбергер III  Хадсон гол дээр Нэгдсэн улсын 1549 нислэгийн онгоцыг ямар ч хохиролгүйгээр амжилттай буулгасан.
“Иргэний нисэхийн аюулгүй байдлын хувьд туршлагыг орлох өөр ямар ч энгийн зүйл  байхгүй.”

61 насандаа, Колонел Херланд Сандерс Бидний амтархан иддэг КФСын анхны салбарыг нээсэн.
“Оршуулгын газар хамгийн баян хүн байх нь ямар ч шалтгаан байхгүй. Та тэнд ямар ч бизнес хийж чадахгүй.”

62 насандаа, Ж.Р.Р.Толкиен Бөгжний эзэн зохиолоо гаргасан.
“Дөт зам урт саатлыг бий болгодог.”

69 насандааРоналд Рйэген Нэгдсэн улсын 40 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон.
“Хэрэв чи тэдэнд гэрлийг харуулж чадахгүй байгаа бол тэдэнд илчийг мэдрүүл.”

70 насандаа, Жак ЛаЛанне 70 ширхэг сэлүүрт завийг бүтэн милл газар хүчтэй салхины эсрэг гартаа гав, хөлдөө чөдөртэйгөөр чирч явсан.
“Үүнийг санаж яв: Чиний бие бол чиний боол, Энэ зөвхөн чиний төлөө л ажиллана.”

75 насандаа, Нелсон Мандела Өмнөд Африкийн ерөнхийлөгч болсон.
“Боловсрол бол дэлхийг өөрчлөх хамгийн хүчтэй зэвсэг юм.”

Танд хангалттай нас, эрч хүч байна. Мөн танд хүссэнээ хийх цаг үе нь ч байна, Та амжилтыг бүтээж чадна.
Яг одоо эхлэх цаг нь болсон.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

эх сурвалж: youngreader.mn

About Us

Recent

Random