Технологийн ертөнцийг сонирхдог, гарааны бизнес эрхлэгчдийн тухай чих тавин суудаг бол танд Эшли Венсийн бичсэн “Элон Маск: Тесла, SpaceX ба Гайхамшигт Ирээдүйн даалгавар” ном таалагдах нь дамжиггүй.
Bloomberg-ийн сурвалжлагч Эшли Венс номондоо Маскын хэлж байсан болон түүний тухай бусдын хэлсэн ишлэлүүдийг хавсаргаж хувь хүн талаас нь харуулахыг зорьжээ. Түүний номонд бичигдсэн хамгийн сонирхолтой 13 ишлэлийг хүлээн авна уу.
Би оюун санааны хувьд самурай хүн. Тиймээс алдаа гаргахын оронд ХАРАКИРИ хийхийг илүүд үзнэ
1. Жастин Маск, түүний хуучин эхнэр “Би түүнийг Терминатор мэтээр төсөөлдөг. Тэр ямарваа зүйлийг хараад л “Минийх л болох ёстой” гэж хэлнэ. Тэгээд л эцэст нь намайг өөрийн болгосон”
2. Ларри Пейж, Google компанийг үүсгэн, байгуулагч “Тэр яг л орон гэргүй хүн шиг байдаг, их хачин. Заримдаа над руу цахим шуудан илгээгээд “Өнөөдөр надад хонох газар алга, танайд очиж болох уу?” гэж асуудаг. Би одоохондоо түүнд түлхүүрээ өгөөгүй л байгаа”
3. Антонио Грациас “Элон нэг удаа “Хэрвээ би компаниуддаа эцсийн зоосоо ч гэсэн зарцуулах хэрэгтэй бол зарцуулна. Тэгээд Жастины эцэг эхийн зооринд амьдрах хэрэгтэй болж ч магад” гэсэн”
4. Кристи Никольсон “Маск нэг удаа надад “Би цахилгаан машины талаар л бодож байна” гэж хэлснээ “Чи цахилгаан машины талаар бодож байна уу?” гэдэг байгаа”
5. Элон Маск өөрийнхөө тухай хөрөнгө оруулагчдад тайлбарлаж байх даа “Би оюун санааны хувьд самурай хүн. Тиймээс алдаа гаргахын оронд ХАРАКИРИ хийхийг илүүд үзнэ”
6. Хүүгээ төрж байхад дэргэд нь байхын тулд ажлаа тасалсан ажилтандаа илгээсэн Маскын захидал “Энэ бол шалтгаан биш. Би үнэхээр сэтгэл дундуур байна. Чи өөрөө юуг түрүүнд хийх ёстойг шийдэх ёстой. Бид дэлхийг өөрчилж байна, бид түүхийг өөрөөр бичиж байна. Чи нэг бол ир, эсвэл битгий ир”
7. 2000 онд Бразил, Өмнөд Африкт аялж яваад хумхаа туссан Маск “Аяллаас би нэг л зүйлийг сурлаа: Аялал чамайг хөнөөж мэднэ”
8. Элон Маск багадаа хүн юм ярихаар тоохгүй, заримдаа бүр нэг тийш гөлийчихдөг байсан тухай түүний ээж “Хүү минь тархиныхаа гүнд явж ороод өөр ертөнцөд оччихдог. Одоо ч тийм хэвээрээ. Сүүлд сонсохнээ пуужин ч гэнэ үү нэг шинэ юм л бүтээж байгаа гэсэн тиймээс би хүүгээ зөнд нь орхино”
9. Тесла компани байгуулагдаад удаагүй байхад ажилтнууд хэтэрхий их ажиллаж байна гэж гомдоллож байжээ “Хэрвээ бид дампуурвал та нар гэр бүлийнхэнтэйгээ уулзах цаг хангалттай гарна”
10. Маск нэг удаа Никольсонд “Хэрвээ хоол идэхгүй байж болдог бол илүү их ажиллахсан, би лав юу ч идэхгүй байж чадна. Үнэндээ хоол идэх гэж цаг алдахгүйгээр шаардлагатай тэжээлээ нөхчихдөг арга байсан бол мөн сайхнаа”
11. Элон Маск “Манай гэрийнхэн намайг Оросуудад алуулах вий гэж эмээдэг”
12. Маскын X.com/хожим PayPal болсон/ төсөл дээр хамтран ажиллаж байсан Жюли Анкенбрандт “Бид өдөрт 20 цаг ажиллаж байхад Маск 23 цаг ажилладаг байлаа”
13. Жастин Маск “Би үргэлж л нэг тийм романтик зүйл мөрөөдөж байлаа. Магадгүй тэр надтай гэрлэе гэж гуйх байх гээд л. Эцэстээ би л түүнд санал тавих хэрэгтэй гэдгийг хэлсэн”
Эх сурвалж: gogo.mn