Ялангуяа Инстаграм сүлжээнд энэ нь бүр хүчтэй байгаа гэнэ.
Тодруулбал Инстаграм сүлжээн дэхь текст бичлэгийн бараг талыг эможи дүрснүүд эзэлдэг болжээ.
Үүнд комментууд, тайлбарууд, эможи боломжтой хаштагууд орж байгаа юм.
Энэ хандлага iOS, Android системүүдэд эможи гарны товчнууд 2011, 2013 онуудад тус тус нэвтэрснээр бүр эрчтэй нэмэгдсэн байна.
Судалгаагаар Финландын хэрэглэгчид эможиг хамгийн их хэрэглэдэг буюу нийт текстын 63 орчим хувь нь дүрсээс бүрджээ.
Саяхан WordPress 4.2 update хувилбар эможи нэвтрүүлсэн (бүр URL дээр ч эможи орсон) нь Интернэт дэх энэ хандлагыг улам бүр нэмэгдүүлэхээр байна.
Өөрөөр хэлбэл хүмүүс текст бичихийн оронд хэдхэн дүрсээр санаагаа илэрхийлэхийг илүүд үздэг болж хүн төрөлхтөн дүрс бичиг рүү шилжиж ч болзошгүй болжээ.
Эх сурвалж: Ikon.mn