Apple өчигдөр шинэ Smart Battery Case бүтээгдэхүүнээ iPhone 6, 6s утаснуудад зориулан гаргалаа.
$99-ийн үнэтэй энэ бүтээгдэхүүн нь нэмэлт баттерей бүхий утасын гэр юм. Урьд нь өөр компаниудын ийм бүтээгдэхүүнүүд байдаг байсан бол одоо Apple өөрөө хийдэг болжээ. Хэдийгээр өрсөлдөгч нараасаа төдийлөн илүүрхэж чадахгүй ч “Smart” гэсэн онцлогоороо дутуугаа нөхөж байгаа гэнэ.
Үүнийг хэрэглэснээр утасны тасралтгүй ярих хугацаа 10 цагаар нэмэгдэж найман цагийн 4G сүлжээний дата хэрэглээгээр сунгагдах юм.
Гэхдээ энэ нь утасны баттерейг цэнэглэхгүй, харин утасны баттерей суусны дараа сэлгэн залгагдаж ажиллана.
Үүнийг залгасан үед утсан дээр хоёр тусдаа баттерейны цэнэгийн хэмжээ харагдах гэнэ.
Одоогоор зөвхөн АНУ, Шинэ Зеландын зах зээлд зарагдаж эхэлжээ.
Эх сурвалж: ikon.mn