Энтрепренер хүн үргэлж аливаа асуудлын шийдлийг хайж явдаг. Тэд юун түрүүнд асуудлын шийдлийг олж, бусдын амьдралыг хөнгөвчлөхийг бодно. Харин дараагаар нь энэхүү шийдлээ бизнес болгодог байна. Энтрепренер хүний амьдралыг ганцаардлын аян замтай зүйрлэж болох юм. Тэд үргэлж бусдаас өөрөөр сэтгэж, түрүүлж хөдөлж байдгаас болоод тэгж нэрлэсэн биз. Ганцаардлын аян замыг туулахын тулд энтрепренер хүний бие ямар байх хэрэгтэй вэ?
АМ: Алсын хараа гэдэг нь таны хаашаа, юунд хүрэхээр зорьж буйг харуулсан том зураглал. Тэгвэл яагаад алсын хараагаа бусадтай хуваалцах ёстой вэ? Бусдад өөрийнхөө юунд хүрэхээр зорьж байгаагаа хэлснээр тухайн хүн таныг дагах, дэмжих, танд туслах эсэхээ шийдэх юм. Түүнээс биш юу хийх гээд байгаа нь мэдэхгүй хүнтэй хэн ч ойр дотно нөхөрлөхгүй. Мөн алсын хараа нь хүнд хэцүү үед таныг хөдөлгөх хүч болох болно.
youngreader.mn