Хүн бүр л ухаалаг утасныхаа дэлгэцийг хагалчих вий гэж эмээдэг. Тэгвэл Samsung компанийн шинэ загварууд энэ асуудлыг бүрэн шийдэж магадгүй.
Учир нь Өмнөд Солонгосын технологийн аварга АНУ-ын Патент, Худалдааны Газарт хоёр утасны загварын зохиогчийн эрхийг авах хүсэлт гаргажээ. Хэрвээ хүсэлтийг хүлээн авч, Samsung үйлдвэрлэл явуулж эхэлбэл одоогийн түгээмэл дөрвөлжин, хавтгай дэлгэцийг үндсээр нь өөрчлөх боломжтой.
Эвхдэг утасны загвар
Эвхдэг утасны загвар нь ном шиг хэлбэртэй байх бөгөөд хавтсан талдаа хэрэгтэй мэдээллүүдийг харуулах нэмэлт дэлгэцтэй байх аж. Харин нөгөө загвар нь хуйлсан цаас шиг хэлбэртэй байх бөгөөд утасны дэлгэцийг нь хуйлж, дэлгэх боломжтой байх юм байна.
Хуйлдаг утасны загвар
Нугардаг, эвхдэг, хуйлдаг дэлгэцийн хөгжүүлэлт нь олон жилийн турш яриа төдий байсаар ирсэн. Samsung компани анх 2013 онд өөрийн YouTube суваг дээр эвхдэг, нугалдаг, хуйлдаг төхөөрөмжийн загварыг танилцуулсан бичлэгийг байршуулж байжээ.
2013 онд гаргасан Samsung-ын бичлэг
Харин одоо компани зохиогчийн эрхийг нь авахаар хичээж байна. Бүр сонирхолтой нь энэхүү загвараа SM-G929F гэж нэрлэсэн явдал юм. Магадгүй танд сонин санагдахгүй байж болох хэдий ч компани саяхан худалдаанд гаргасан Galaxy S6 Edge+ утасны загварын дугаар нь SM-G928F буюу ердөө нэг орны зөрүүтэй аж.
Эх сурвалж: gogo.mn