2015-09-09

Стив Жобсын талаар таны мэдэхгүй 4 зүйл

Стив Жобсын талаар таны мэдэхгүй 4 зүйл

Та Стив Жобсын амьдрал болон ажил амжилтын талаар хэр сайн мэдэх вэ?
9 сарын 4-ны өдөр түүний талаарх ээлжит нэгэн кино нээлтээ хийсэн билээ. Энэ бол Академийн наадмын шагналт Alex Gibney-н найруулсан “Steve Jobs: Man in the Machine” нэртэй баримтат кино юм. Энэ удаа тэрээр кинондоо аль болох түүний сайн муу бүх талыг эн тэнцүүхэн харуулахыг зорьжээ.


jobs1
Ингээд уг баримтат кинонд гарсан хачирхалтай гэмээр 4 үйл явдалтай танилцацгаая.
  1. Bob Dylan-нд донтсон Жобс. Bob Dylan-ы дуунуудад ташуурсан Жобсыг үзэгчдэд мэдрүүлэхийн тулд Gibney түүний 5 дууг киноны soundtrack-даа оруулж өгч ээ. Apple компанийн “Think Different” кампанит ажлын нэг хэсэг болох зар сурталчилгаандаа Dylan-г болон түүний дууг оруулж байсан нь үүнийг гэрчлэх биз.
  2. Жобс өөрийн хамтрагч, найз Возниакийг мөнгөнөөс болж хуурав. Apple-г үндэслэгч хоёр маань анх өөрсдийн бүтээсэн Pong хэмээх видео тоглоомоо Atari-д заржээ. Жобс хэлцлээс $700 олсон хэмээн хэлж түүнд тал нь болох $350-г өгөв. Яг үнэн хэрэгтээ Atari $7000 төлсөн байлаа. Жобс өөртөө $6,650-г нь авсан байв.
  3. Жобс хувраг болохоор шийдсэн нь. 18 настай Жобс Буддын ламтан дээр очин өөрийгөө гэгээрсэн болохыг хэлэв. Үүнийг сонссон ламтан түүнийг үүнийгээ баталж харуулахыг хүссэний дагуу Жобс өөрийн бүтээсэн компьютерын чиптэй иргэн иржээ. Энэ нь хангалттай үнэмшмээр биш байв. Гэсэн хэдий ч тэр ламтан ирэх хэдэн жилүүдэд Жобсын ёнзон болов.
  4. Жобс Apple-д бус Pixar-т байхдаа хамаагүй их мөнгө олжээ. 1986 онд $5 сая хөрөнгө оруулалтыг Pixar-т хийснээр Жобс томоохон хувь эзэмшигч төдийгүй CEO болов. Эцэст нь 2006 онд $7.4 тэрбумаар Диснейд зарсан юм. Gibney-гийн хэлж байгаар бол Жобс Apple-д байхаасаа илүү Pixar-т байхдаа хамаагүй сайн удирдагч байсан байна. Тэрээр Pixar-т хамтран зүтгэгч болон бүтээлч багийг бие даан ажиллахад нь саад болдоггүй байв.  
youngreader.mn

About Us

Recent

Random