2015-09-19

Энэ цаг үеийн гуниг уран бүтээлчийн нүдээр

Урлаг гэмээ нь заавал уран сайхныг дүрслэх, байгалийн сайхныг зураглахын нэр биш билээ. Урлаг өөрчлөлтөд урин дуудах хурдасгуур ч болж чадна. Уран бүтээлч Стив Каттс өнөөдрийн дэлхийд олон зүйлс өөр байх ёстой, өөрчлөгдөх ёстой гэж үзэж байна. Ажил хөдөлмөр гэдэг ноён долларын төлөө сүнсээ худалдсан хархнууд нойр хоолгүй эцэс төгсгөлгүй зүтгэдэг зовлон байх ёсгүй. “Хэрэглээ-изм” бидний амьдралыг сарвуундаа базсан ёс зүйн үнэргүй бахь байх ёсгүй.  Дээр нь соошил медиа... энэ ч бас бидний өөрөө өөрийгөө гинжилсэн гав байх албагүй. Ингээд бодож үзэхээр амьдрал арай дээр болох ч юм шиг...  Лондонгоос гаралтай зураач, анимэтор С.Каттс МкДоналдст ажиллах, сонгодог урлагт суралцах гэсэн хоёр сонголттой салаа замын бэлчирт сүүлийнхийг нь сонгожээ. Тэр одоо модерн амьдралын хэв маягийн шүүмж видео, зураг бүтээдэг чөлөөт уран бүтээлч. Түүнийхээр
хүн төрөлхтний эцэс төгсгөлгүй солиорол бол уран бүтээлийн онгод хөглөх зах хязгааргүй далай
аж.


 trends.mn

About Us

Recent

Random