Хятадын засгийн газар зар сурталчилгааны тухай хуулиа шинэчилж, компаниудыг сурталчилгаандаа “хамгийн шилдэг”, “номер нэг” зэрэг бусад ижил утгатай үгсийг хэрэглэхийг хориглолоо.
Хятад сүүлийн 20 жилд анх удаагаа ийнхүү зар сурталчилгааны бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа юм.
Хэрвээ энэ хуулийг зөрчвөл нэг сая юань ($157,077) хүртэл торгууль төлөх, цаашлаад бизнесийн лицензээ хураалгах, сурталчилгааг нь бүтээсэн агентлагийг хаах хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Одоо Хятад даяар рекламны компаниуд бодлогоо өөрчлөх, томоохон компаниуд маркетингийн ажилтнууддаа сургалт явуулах зэргээр арга хэмжээ авч эхэлжээ.
JD.com, Taobao зэрэг томоохон сайтууд ийм үгтэй баннеруудаа авч хаясан байна.
Хууль хэрэгжиж эхэлсний хоёр дахь өдөр гар утасны Бэйдоу компаний захирал Тан Веншэнь өрсөлдөгч Шиаоми компанийг бүтээгдэхүүнээ “дэлхийн хамгийн шилдэг” хэмээн сурталчиллаа хэмээн Бээжингийн Үйлдвэр, Худалдааны Товчоонд зарга мэдүүлжээ.
Эх сурвалж: ikon.mn