2015-09-19

Google Primer үйлчилгээ

Google Primer маркетингийн үндэс

Google компани старт-апуудад зориулан нэгэн шинэ апп гаргасан байна. Старт-апуудын хувьд маркетингийн буруу суваг, арга тактик ашигласнаас болон бүтэлгүйтэх нь олонтаа. Google компанийн энэхүү шинэ апп болох Primer нь 5 минутад танд маркетингийн үндсэн ойлголт, чадварыг заах болно.Primer нь Advertising, Content, Measurement, Strategy гэх 4 үндсэн ангилалтай бөгөөд хичээлүүд нь тогтмол нэмэгдэх аж. Компанийн мэдэгдэж байгаагаар тэд хичээлээ салбарын мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэн гаргасан байна.


Та уг апп-г хүссэн үедээ, хаана ч ашиглаж болно. Учир нь Primer апп offline горимд хүртэл ажиллах болно. Мөн хийц дизайны хувьд үнэхээр өнгөлөг, ашиглахад хялбар, сонирхолтой болсон байна. Мэдээж хэрэг хичээлүүд нь Google-н зар сурталчилгааны үйлчилгээ, багаж, хэрэгслүүдийг санал болгож, тайлбарласан хэдий ч танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Суралцаад тэгээд ашиглаад үзэх л үлдлээ.
Copy of Primer-hero

Эх сурвалж: youngreader.mn

About Us

Recent

Random