2015-09-23

Instagram-ын хэрэглэгч 400 сая давлаа

Жил хүрэхгүй хугацааны өмнө 300 сая хэрэглэгчтэй болсон тухай Instagram мэдэгдэж байсан бол өнгөрсөн хугацаанд 100 сая гаруй шинэ хэрэглэгч нэмэгджээ. Энэ нь сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо 400 саяд хүрсэн гэсэн үг юм.


Харин энэ тоог зургаар илэрхийлбэл өдөрт 80 сая зураг бөгөөд хэрэглэгчдийн тоо эрчимтэй өссөн шалтгаан нь гаднын орнуудаас бүртгүүлэх нь нэмэгдсэнтэй холбоотой. Нийт хэрэглэгчийн 75 хувь нь АНУ-аас гадна амьдардаг аж.
Instagram-ын хэрэглэгчийн тоо 2014 оны гуравдугаар сард 200 сая, арван хоёрдугаар сард 300 сая гэх мэтээр өсөж байсан бол энэ удаад шинээр 100 сая хэрэглэгчтэй болохын тулд ердөө есөн сар зарцуулжээ.
Гэтэл Twitter хэрэглэгчийн тоо ийм хурдацтай өсөхгүй хэвээр байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 300 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон гэдгээ зарлаж байсан компани бүтэн жилийн өмнө 255 сая хэрэглэгчтэй байв.
Instagram-ыг үүсгэн байгуулагч Кевин Систром “Өнөөдрөөс таван жилийн өмнө бидний хувьд 400 сая хэрэглэгч гэдэг биелэшгүй мөрөөдөл байлаа. Харин одоо бид хэрэглэгчдийнхээ санал, шүүмжлэлд тулгуурлан үйлчилгээгээ улам сайжруулах болно” гэжээ.
Эх сурвалж: GoGo.mn

About Us

Recent

Random