2015-09-08

Нууц зурагнуудаа хадгалах аппликэшн


1ef22e private photo x320
iPhone утсанд зөвхөн өөрөө үзэх нууц фото зурагнуудаа хадгалдаг аппликэшн сүүлийн үед ихээхэн эрэлттэй байна.
АНУ-д зарим эцэг эхчүүд энэ аппликэшний цаана хүүхдийнхээ нуусан зургийг илрүүлж шуугиан дэгдээжээ.
Уг аппликэшн нь Private Photo (Calculator%) нэртэй бөгөөд ийм төрлийн өөр хэд хэдэн аппликэшн бий.
Гаднаасаа яг л тооны машин шиг харагдана. Нээгээд үзвэл яг л тооны машин шиг ажиллаж, арифметик үйлдлүүд хийнэ. Харин нэгэн нууц кодыг оруулбал энэхүү тооны машин солигдож зураг хадгалсан фолдер гарч ирэх юм.
Гар утасныхаа Camera Roll болон бусад санд байгаа зурагнуудаас ийш нь импорт хийж оруулах боломжтой.
Нууц код нь ".xxxx." бүтэцтэй байна. Өөрөөр хэлбэл таны сонгосон дөрвөн оронтой нууц кодыг оруулахдаа эхэнд болон төгсгөлд нь цэг (.) тавих ёстой. Ингэвэл нууц нээгдэнэ.
Хэрэгтэй хүндээ хэрэгтэй аппликэшн юм.
Татах холбоос App Store

IKON.MN

About Us

Recent

Random