2015-09-11

INFJ: Өндөр мэдрэмжтэй, оюуны чадамж сайтай хүмүүс өөрийгөө бусдад ойлгуулах тал дээр дутмаг байдаг


Сэтгэл судлалын шинжлэх ухаан алдарт сэтгэл судлаач Карл Юунгийн судалгаан дээр үндэслэн зохиогдсон хүний зан чанарыг хэд хэдэн бүлэгт хуваан тодорхойлдог MBTI буюу Meyrs-Briggs Type Indicator-ийн тест байдаг байна. Бидний аливаад хандах хандлага ямар вэ гэдэгт үндэслэн ямар төрлийн зантай хүн бэ гэдгийг илэрхийлдэг байна. Тэднээс хамгийн ховор зан чанар буюу INFJ нь хүмүүсийн 1 хувьд байдаг бөгөөд ийм төрлийн характертай хүмүүс дотоод зөрчил ихтэй хүмүүс байдаг аж. Хэрвээ та тэрхүү нэг хувь хүмүүсийнх нь нэг буюу INFJ төрлийн хүн бол та бусдад өөрийгөө ойлгуулах болоод өөрийгөө ойлгоход хэцүү.


INFJ гэдэг нь Introverted iNtuitive Feeling Judging гэсэн нэрний товчлол бөгөөд энэ үсэгнүүд хүний ямар зан чанарыг илэрхийлдэг болоод ямар төрлийн зантай хүмүүс INJF-д багтдагийг авч үзье.

Та өөрийн энэрги эрч хүчийг хаашаа юунд чиглүүлэхийг илүүд үздэг вэ?
I - Introvert гэдэг нь аливаа үзэл бодол, мэдээлэл, итгэл үнэмшил гэх мэт дотоод ертөнцдөө чиглэх хандлагатай бөгөөд дотогшоогоо чиглэсэн төрлийн хүмүүсийг энэ үсэг тодорхойлдог байна. Мөн бусдад өөрийгөө ойлгуулах тал дээр дутмаг байдаг байна.

Та аливааг бодож боловсруулах оюун санаандаа шүүн тунгаахдаа ямар арга барилыг илүүд үздэг вэ?
N – iNtuition гэдэг нь шинэ санаа үзэл бодлыг илүүд үздэг, учир нь үл мэдэгдэх зүйлд татагддаг, шинэ нөхцөл боломжуудыг эрэлхийлэн тодорхой үл мэдэгдэх зүйлсийг тааж тааварлахыг илүүд үздэг хүмүүсийг тодорхойлдог.


Шийдвэр гаргах үед

F – Feeling гэдэг нь аливаад шийдвэр гаргахдаа логик гэхээсээ өөрийн итгэл үнэмшил мэдрэмжиндээ хөтлөгддөг.



Зарчимч байдал дээр тулгуурлан

J – Judging - Та өөрийн амьдралыг тодорхой төлөвлөгөөний дагуу, нэгэн чиг шугамыг баримтлан эмх цэгцтэйгээр хөтлөн явуулах дуртай бол зарчимч төлөвтэй хүн хэмээн тодорхойлжээ.




INJF төрлийн хүн бол өндөр мэдрэмж, зөн совинтой, бүтээлч, маш хүчтэй үзэл бодолтой, шийдэмгий, тэсвэр хатуужилтай, зоригтой, итгэл үнэмшилтэй ч түүнийгээ давуу тал болгон ашиглаж чаддагүй хүмүүс аж. Энэ төрлийн хүмүүс хэдийгээр хувь хүн талаасаа хэнийг ч дагуулахгүй чадвартай ч түүнийгээ ил гаргаж ашиглаж чаддаггүй. Энэ нь эсрэгээрээ тэр хүний бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж, тухайн хүнийг өөрийн амьдралдаа сэтгэл дундуур явахад хүргэдэг байна. Мөн INFJ төрлийн хүмүүс өөрийгөө бусдад ойлгуулахад маш хүндрэлтэй байдаг ажээ.



Тэгвэл та ямар төрлийн зан авиртай хүн бэ. Хэрвээ доорх зургаан зүйлийн нэг нь танд байх юм бол та INJF төрлийн хүн байх магадлалтай ажээ. Учир нь INJF төрлийн хүмүүст доорх зургаан зан авир ихэвчлэн давтагддаг байна.

  1. Таны хамгийн дуртай хүмүүсийн ихэнх нь зохиомол хүмүүс байдаг. Үнэндээ энэ нь номонд л гардаг зүйл. Өөрөөр хэлбэл бусдыг шүтэн бишрэх үзэлтэй хүмүүс. Алдартай, түүхэн хүн, эсвэл кино одын талаар номноос, интернэтээс уншаад тэр хүн шиг болохыг мөрөөддөг, тэр хүнийхээ бүх талыг даган дуурайхыг хичээдэг. Яг үнэндээ энэ нь бол кинонд гардаг, номон дээр гардаг зохиомол дүрүүд байх магадлал өндөр байдаг. Хэрвээ танд ийм зан чанар байдаг бол та INJF характертай хүн.
  2. Та өөрийнхөө амьдралын хамтрагч, харилцагчаасаа аз жаргалыг авна гэж боддог. Үүнд нь таны гэр бүл, найз нөхөд гээд таныг тойрон хүрээлэгчид ордог бөгөөд би энэ хүмүүсээс болоод аз жаргалтай амьдарч чадахгүй байна, эсвэл энэ хүмүүс байснаар би аз жаргалтай болно гэж боддог. Аз жаргалыг өөрөөсөө биш бусдаа эрэлхийлдэг хүмүүс. Энэ бол INJF үйлдэл юм.
  3. Та мөнгөний төлөө ажиллаж байгааг тэвчдэггүй шигээ та өртөг төлөх, түрээс төлөх нь хүний амьдралд бодитой байх ёстой зүйл гэж боддог. Энэ нь хариуцлагатай байх, мөнгөнөөс тусгаар байх хоёрын хооронд танд байнгын зөрчил тэмцэл үүсгэдэг. Энэ нөхцөл байдлыг та мэддэг ч гэсэн байж болохын аргагүй тийм нийгмийг, орчинг төсөөлөн боддог. Тухайлбал, ямар ч мөнгө хэрэглэдэггүй орчинд амьдрах юмсан, эсвэл хэдэн тэрбум төгрөгийн цалинтай ажилд орох юмсан гэхчлэн боломжгүй зүйлийг төсөөлдөг.
  4. Өөрөө өөртөө стандартыг бий болгодог.Тэр нь цаашлаад бусад хүмүүсийг үнэлэх стандарт болж хувирдаг. Өөрөөр хэлбэл бусдыг өөр шигээ байх ёстой гэж боддог. Гэтэл таны тэр шаардлагыг бусад хүн хангахгүй байгаа үед та маш их сэтгэлээр унадаг.
  5. Заримдаа та бусад хүмүүст өөрийгөө ойлгуулахын тулд түүнийгээ үгээр илэрхийлж чаддаггүй. Хэлэх гэсэн санаа тань таны толгойд байгаа боловч түүнийгээ тайлбарлаж чаддаггүй. Та тэр санаагаа ойлгуулахыг хичээн дахин дахин тайлбарлах үед бүр ойлгомжгүй болж дуусдаг. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө сэтгэлийн мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлэх гэж оролдсны дараа та уучлал гуйж дуусна
  6. Та өндөр мэдрэмжтэй, хаана ч гологдохооргүй оюуны чадамж авьяастай. Магадгүй INFJ төрлийн хүмүүсийг нэг талаар дэлхийн хөгжлийн миль ч гэж нэрлэж болно.Гэтэл та түүнийгээ бусад хүмүүс яг над шиг байх ёстой. Тэд яагаад толгойгоо, оюун ухаанаа ашглаж чадахгүй байна вэ гэдэг үзэл танд их сонин санагддаг.

trends.mn

About Us

Recent

Random