Шаардлагагүй зүйлд мөнгө битгий үр, жишээ нь гутал хувцас бага ав. Чи баян болсон хойноо хүссэн бүгдээ авч чадна. Харин хайртай нэгэндээ бэлэг авах мөнгө цуглуулж байгаад бэлэг авч өгөөрэй. Түүндээ өөрийн ирээдүйн төлөвлөгөө, санхүүгийн зорилтоо ярьж хуваалцаж яагаад одоо өөрийгөө ийм мөнгөө хэмнэж нарийлж амьдарч байгаагаа тайлбарла. Мөн өөрийнхөө мөрөөдлийнхөө төлөө няцаж цуцашгүй зүтгэж заавал амжилтанд хүрнэ гэдгээ хэлээрэй, энэ нь чамд өөрт чинь асар их хүч, итгэл өгнө.
Тусламж хэрэггүй бизнес гэж байдаггүй. Боломж олдож л байвал хагас цагаар ч гэсэн ажилла. Ингэснээр чиний зан чанар үнэлэгдэхээс гадна чадвар чинь нэмэгдсээр л байна. Энэ туршлага чамайг хөгжүүлж чи санхүүгийн зорилгодоо хүрэхэд ойртуулах болно. 2 жилийн дараа гэхэд чиний сарын орлого 1,500,000 төгрөг болно. Инфляци мөнгөний ханш гэх мэтийг тооцвол хамгийн багадаа л 900,000 төгрөг болсон байх болно. Хэмжээнээс үл хамааран орлогоо 5 хэсэгт хуваахаа бүү март. Үргэлж чадлаараа хичээж, хүмүүстэй харилцах хүрээгээ нэмэгдүүл. Орлого чинь тэр л хэмжээг нэмэгдсээр байна. Суралцахад, итгэлтэй байдлаа хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хий. Аялж амрахад зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл. Хүрээгээ тэлж, ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл. Энэ бүхэн орлогыг чинь нэмэгдүүлсээр л байх болно. Энэхүү тэнцвэрийг сахиж л чадвал удалгүй нэмэлт орлоготой болно. Амьдралаа төлөвлөж ашиг хүртэхийн зэрэгцээ чи өөрөө ч гэсэн сайхан харагдаж, өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Найз нөхөд ч нэмэгдэж үнэ цэнэтэй олон харилцаанууд бий болно. Чанартай сургалтанд оролцож, том төслүүдтэй ажиллаж сайхан боломжууд чамд гарна. Өөрийн байр, машин, хүүхдүүддээ зориулах хангалттай боловсролын хуримтлал үүсэх зэргээр мөрөөдөлдөө бага багаар чи хүрнэ.
Амьдралыг бүтээж, албан тушаалын өсөлтийг төлөвлөж, аз жаргалыг бэлтгэж болно. Чи одоо л төлөвлөж эхэл. Ядуу байх үедээ гэртээ бага цагийг, гадаа их цагийг өнгөрөө. Харин баян үедээ гэртээ их цаг, гадаа бага цагийг өнгөрөө. Энэ бол амьдралын урлаг. Ядуу үедээ хүмүүст мөнгөө зориулж харин баян болохоороо мөнгөө өөртөө л зориул. Олон хүмүүс үүнийг эсрэгээр нь хийдэг.
Ядуу байх үедээ хүмүүст эелдэг ханд, тооцоотой байсны хэрэггүй. Баян үедээ бусад хүмүүс чамд өөрөөр хандаж байгааг мэдэрч үүнээс бас олон зүйл ойлгоно. Өөрөө өөрийгөө хайрлаж сур. Ядуу байх үедээ хүмүүст хамгийн сайнаараа тусалж ашиглуул. Баян болсон үедээ харин хүмүүст битгий ашиглуул. Олон хүмүүс амьдралын энэ зарчмыг ойлгодоггүй.
Ядуу байхдаа байгаа мөнгөө бусдадаа зарцуул, хүмүүс ч үүнийг харах болно. Баян болсон үедээ битгий үрэлгэн бай, чимээгүй өөртөө л зарцуул. Ядуу ч гэсэн өгөөмөр байж, баян ч гэсэн үрэлгэн харагдаж болохгүй. Энгийн амьдар. Чиний амьдрал энэ л үед амар амгалан болно.
Залуу хүн ядуу байна гэдэг түүний буруу биш. Ядуу байна гэж айсны хэрэггүй. Зөвхөн өөрийгөө л хөгжүүлж, эрдэм мэдлэгт суралцаж юунд хөрөнгө оруулахаа мэдэх нь чухал. Мөн юунаас зайлсхийж, юунд мөнгөө үрэхгүй байх ёстой гэдгээ мэдэх нь их чухал. Энэ бол хамгийн чухал зарчим. Хувцасанд их мөнгө үрж байхаар чанартай гэсэн цөөн зүйлд мөнгөө зарцуул. Гадуур бага хооллох гэж хичээ. Гадуур хооллох үедээ тооцоогоо өөрөө төл. Гол нь өөрөөсөө том мөрөөдөлтэй, чамаас шаргуу ажилдаг хүнд хоол авч өгч бай.
Чиний амьжиргаа асуудалгүй болох үед үлдсэн мөнгөө мөрөөдөлдөө хүрэхэд зориул. Далавчаа дэлгээд мөрөөдөлдөө хүр. Гайхалтай амьдралаар заавал амьдрана гэдгээ санаарай.
Харвардын алдартай нэгэн онол байдаг. Энэ нь хүн 20-22 цагийн хооронд энэ 2 цагийг яаж өнгөрүүлснээс хүний амьдралын хувь заяа шийдэгддэг гэж үздэг байна. Энэ 2 цагийг суралцахад, бодоход, бас ач холбогдолтой лекц болон зөвлөгөө сонсож өнгөрөө. Хэдхэн цаг шаргуу байж чадвал амжилт чиний хаалгыг тогших болно.
Өнгөрсний талаар санаа зовох хэрэггүй. Алдаагаа бодож битгий шантар. Асгасан сүүний араас уйлах ямар ч хэрэггүй. Хүн болгон л алдаа гаргадаг. Алдаанаасаа суралцаж өөртөө ахиж алдаагаа давтахгүй гэдгээ амлах нь л чухал. Боломжийг алдсан бол санаа зовох хэрэггүй, өөр шинэ боломж үргэлж байх болно.
Буруу ойлголцсон үедээ инээмсэглэж сур. Чи өргөн мэдлэгтэй гэдгээ харуулж байгаа юм. Ямар ч арга байхгүй санагдсан үед инээмсэглэх нь сэтгэлийг чинь тайвшруулна. Гуниглах үедээ чангаар инээх нь чиний өршөөнгүй зан чанарын илрэл. Хүмүүс чамд тоомжиргүй хандах үед инээмсэглэ. Чи өөртөө итгэлтэй байгаагаа харуулна. Үнэнч бус харьцаанд ч инээмсэглэн хандсанаар чи өөрийгөө намуун зөөлөн гэдгээ харуулна.