2015-12-25

2015-12-23

The (very) Best of Material Design in 2015

09:03

To celebrate a year of awesome Material Design inspiration & resources, we collected the top 20 Material Design examples onMaterialUp in 2015!

Right before we start, we’d like to thank the MaterialUp Community so very much: everyday visitors, our wonderful moderators and supporters, and of course all the talented creators who truly impress us, every single day 😀
Now, let’s dig in some fine examples of Material Design…

20 ¬ Periodic Table Concept

App concept by Anders Bjarnle. Made with Photoshop & After Effects.

2015-12-21

Fasebook гэдэг үгээр бид дэлхийд тэргүүлдэг хэвээр

17:40
Өнгөрсөн жил бид та бүхэнд Монголчуудын хамгийн их хайдаг үгсийн жагсаалтыг Google-ээс гаргасан мэдээлэлд үндэслэн хүргэж байв. Бидний хамгийн их хайдаг эхний арван үгсийн дунд 2014 онд Mongolbox багтаж байсан бол энэ жил оронд нь Kinood гэдэг үг орж иржээ.
Google Trends-ээс гаргадаг хамгийн сонирхолтой судалгаа нь хүмүүс буруу бичиж хайдаг үгс. Тэгвэл бид энэ жил мөн л FASEBOOK гэдэг үгээр дэлхийн орнуудыг тэргүүлсэн хэвээр байна. Юу гэхээр 2015 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрээс нийт 1014 удаа Fasebook гэж хайлт хийжээ.
Харин бидний дараа орж буй Болгарын нутаг дэвсгэрээс интернетэд холбогдсон хүмүүс нийт 45 удаа л ингэж буруу бичиж хайсан байна.
Тун сонин үгээр хайлтын системд тэргүүлдэг бид дэлхийн бусад орнуудтай л адил Facebook, Youtube, Google, Цаг агаар зэргийг хамгийн их хайдаг үгсийнхээ дунд багтаажээ. Жил бүр тэргүүлдэг эдгээр үгсийн дотор энэ жил шинээр орж ирсэн үг нь яах аргагүй Kinood юм.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн учраас Kinood сайтыг Харилцааны холбооны зохицуулах хорооноос Монгол улсаас хандах эрхийг нь хаасан хэдий ч домайн нэрээ өөрчлөх байдлаар үргэлжлүүлсээр байгаа учир жагсаалтад ийнхүү дээгүүр оржээ.
Нэгэнт Google-ийн хайлтын систем дэх мэдээллийг хүргэж байгаа учир бид Youtube сайтаас чухам юуг хайдаг нь танд сонирхолтой байж болох юм. Монголчуудын бараг бүтэн жил бүжиглэсэн Tez Cadey-ийн “Нийгмийн даатгалаа яаж төлөх юм бэ?” буюу “Seve” хамгийн их хайдаг үгсийн хоёрдугаарт жагсаж байна.
Чухамхүү одоо болж байгаа болон болох гэж байгаа бүхий л шинэ жилийн баярт энэ л ая эгшиглэнэ гэдгийг би баттай хэлэхийн сацуу, хүмүүс ч гэсэн дагаж бүжиглэнэ гэдэгт ам гаръя. Харин дэлхий нийтийн хувьд Agario хэмээх аппликейшн, Windows 10 үйлдлийн систем, Kiskass торрентийн үйлчилгээ зэргийг хүмүүс хамгийн их хайсан жил болж байна.

Ирээдүйн БАНК ийм болно

17:28
Bb8a40 bank 1  x800
Ирэх 10-20 жилд банкны салбарт том өөрчлөлт болно. Банкнууд үйл ажиллагаагаа улам цомхон болгохын хэрээр мэдээллийн технологийн компаниуд санхүүгийн үйлчилгээнд хүч түрэн орж байна. Энэ эргэлтийн үед банкнууд инновацийг таатай хүлээн авч, өрсөлдөх шинэ арга барилд суралцах нь амжилтын гол түлхүүр болоод байгаа юм.
Тэгвэл ойрын хэдэн жилд банкнуудад зайлшгүй гарах өөрчлөлтүүд юу вэ?

ТӨЛБӨРИЙН КАРТ УХААЛАГ УТАС, ЧИПЭЭР СОЛИГДОНО

“Digital Bank” номын зохиолч Крис Скиннерын тооцоолж байгаагаар пластик картнууд ойрын 10 жилийн дотор хэрэглээнээс гарна. Харин түүнийг ухаалаг гар утас, цаг, хувцас зэрэг эд зүйлд суулгасан чипүүд орлох гэнэ.
Европын зарим орнуудад машиндаа шатахуун авахад зөвхөн ухаалаг гар утас ашигладаг болоод байгаа. Тэнд банкны аппликэшн нь шатахуун түгээгүүрийн байршлыг тодорхойлж, жолооч нь шатахуун цэнэглэх станцын дугаар, шатахууны төрөл, авах хэмжээгээ оруулахад л болох юм. Үүний дараа төлбөр автоматаар хийгдэж станц нь өгөгдсөн хэмжээний шатахууныг шахаж эхэлнэ. Харин дараагийн шатанд автомашин нь өөрөө шатахуун түгээгүүрийн станцтай харьцаж, худалдан авалтыг хийдэг болох гэнэ.
Метронд суухдаа NFC чиптэй гар утсаа банкны уншигч машинд ойртуулахад худалдан авалт хийгддэг болоод байгаа бол мөн утсаа NFC чиптэй бөгж, карт зэрэг эд зүйлстэй холбон ажиллуулж болохоор байна.
ATM-ээс бэлэн мөнгө авахад мөн картны хэрэг байхгүй болж, оронд нь ухаалаг утаснаасаа дансандаа нэвтрээд дэлгэцнээсээ QR код уншуулахад хангалттай болсон.

БАНКНЫ САЛБАРУУД ШОУРҮҮМ БОЛЖ ХУВИРНА

20 дугаар зууны банкны салбаруудын гол үйл ажиллагаа нь бэлэн мөнгөний гүйлгээнд чиглэж байсан.
Харин 21 дүгээр зуунд гүйлгээ нь онлайн горимд шилжсэнээр салбарууд хэрэгцээгүй болж байна. Энэ тохиолдолд банкны салбарууд шоурүүм болон хувирч хэрэглэгчдэдээ мобайл банк, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ зааж танилцуулдаг газар болох юм.
Үүний нэг жишээ нь 2012 онд Польшийн mBank банк бүрэн онлайн болж бараг ихэнх салбаруудаа хаасан. Ингэснээр салбаруудад гаргадаг байсан зардлаа шинэ бүтээгдэхүүн, сурталчилгаандаа зориулдаг болж үр дүнд нь хэрэглэгчдийнхээ 75 хувийг онлайн платформд шилжүүлж чаджээ.
Үүний бас нэг жишээ бол Их Британий Atom банк. Энэ жил банкны лицензээ авч байгаа тус байгууллага зөвхөн мобайл аппликэшн болон зүүдэг төхөөрөмжинд суурилсан байх юм. Данс нээхийн тулд хэрэглэгч мобайл аппликэшн татаж суулгаад бүртгүүлж, дансны төрөл, хувийн мэдээллүүдээ оруулахад л хангалттай болж байна.

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАГЧ НАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ

Google, Facebook зэрэг олон арван мянган онлайн худалдааны платформуудад байдаггүй нэг зүйл банканд бий.
Тухайлбал онлайн худалдаа эрхлэгчид өөрийнх нь хэрэглэгч платформоос нь гадуур юу худалдан авч байгааг огт мэдэхгүй. Хэрвээ онлайн платформуудад ийм мэдээлэл байдаг байсан бол хэрэглэгчийнхээ гадуур юу худалдан авч байгаа мэдээлэл дээр нь тулгуурлан янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож болох юм.
Харин эдгээр чухал мэдээлэл зөвхөн банканд хадгалагдаж, үүнийгээ хатуу нууцалдаг. Гэхдээ анонимус буюу нэргүй мэдээлэл дээр тулгуурлан хамтарч ажиллах боломж бий.
Мөн банкнууд худалдааны компаниудтай хамтран ажиллаж орлого олох боломжтой. Жишээ нь нэгэн худалдааны компаниас банканд хандаж “манайд таван авдар дарс байна. Яаралтай зарах хэрэгцээ байна. Дарс байнга авдаг харилцагч нартаа санал болгож өгөөч, орлогоо хуваалцъя” гэж хандаж болно гэсэн үг.
Яг ийм бизнес загварыг зүүн Европын томоохон банк Украины PrivatBank хэрэгжүүлээд эхэлсэн байна.

ЗАРДАЛ ХЯНАХ УХААЛАГ СИСТЕМ

Технологийн тусламжтай банкнууд улам “хүн шиг” болж эхэлж байна. Удахгүй тэд хэрэглэгчийнхээ ааш занг таньдаг болж үйлдлийг нь урьдчилан таадаг болох гэнэ.  Жишээ нь хүн Facebook дээрээ Металликагийн тоглолтыг үзэх сонирхолтой байгаагаа илэрхийлмэгц банкнаас тасалбар худалдаж авахыг санал болгож болох юм.
Бас твиттер дээр шинэ машин сонирхож байгаагаа бичвэл банкнаас зээлтэй байгааг нь сануулах гэх мэт. Нэг үгээр хэлбэл ирээдүйд банкнууд өнөөдрийнхөөс илүү их хэрэглэгчийн мэдээлэл хадгалдаг болно.
Тиймээс тухайн хэрэглэгчийн санхүүгийн байдал дээр автоматаар шинжилгээ хийж зээл өгөх, худалдан авалт санал болгох эсэхээ шийддэг болох юм.

API-ГИЙН ЭРИН ҮЕ

Банк бүрт төрөл бүрийн, янз бүрийн цаг үед хөгжүүлсэн програм хангамж, платформууд бий. Жил ирэх тусам хэдэн зуун мянган мөртэй код хуримтлагдсаар шинэчлэл хийхэд хэцүү болдог. Харин эдгээр олон төрлийн програмыг нэг дижитал цөм, API ашиглан хялбарчилж чадвал өрсөлдөх чадвар эрс нэмэгдэнэ.
Тиймээс мэргэжилтнүүд сүүлийн үед програм хангамжийн шинэ эриний тухай ярилцах болсон. Жишээ нь “API-first” дизайны ач холбогдлыг ихээр ярих болжээ.
Хөгжлийн эхэн үед UI буюу хэрэглэгчтэй харьцах хэсэг хамгийн эхэнд тавигддаг байсан бол одоо энэ нь тийм ч чухал эд биш болсон. Өөрөөр хэлбэл front-end талыг чухалчлахаа болиод API архитектурыг голлон ярилцдаг болжээ.
Банкнууд зөвхөн өөрийн нэгдмэл дижитал цөм бүхий API интерфэйсүүд гаргаж түүнийг нь ашиглан хэрэглэгчтэй харилцах хэсгийг бусад тоглогч нар бүтээх юм.
Үүний хамгийн сайн үлгэр жишээ бол Fidor Bank. Уг банк саяхан Global Banking Award шагналыг авсан нь өөрийн API платформ бий болгон хэрэглэгч, түншүүддээ банкны үйлчилгээнд шууд холбогдож ажиллах боломж олгосныг нь үнэлжээ.

БҮХ ТООЦООЛОЛ ҮҮЛЭН ДЭЭР ЯВАГДАНА

Forbes сэтгүүлд бичсэнээр банкнууд үүлэн технологи (cloud technology) руу эрчимтэй шилжиж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл орчин үеийн банкнууд улам бүр IT компанитай адилхан болж тэдэнд хүчирхэг тооцоолох төв хэрэгтэй болж байна.
Үүний эхний алхам болж Нидерландын DNB банк 2013 оноос Amazon Web Services-ыг бүх банкны үйлчилгээ, вэбсайт, мобайл аппликэшн, онлайн худалдаа, жижиглэнгийн сүлжээ, зээлийн эрсдлийн тооцоололдоо ашиглах болжээ. Үүний дараа Нидерландын $8 тэрбумын хөрөнгөтэй Robeco, Испаний зургаа дахь том банк Bankinter, Австралийн Suncorp зэрэг банкууд үүлэн технологи руу шилжсэн байна.

Энэ бүгдээс харвал ирээдүйн банкны дүр зураг ямар байх вэ? Банкнууд нэг бол дампуурна, үгүй бол IT компани болно.

Эх сурвалж: ikon.mn

2015-12-19

Сансрын хөлөг “Мандаж буй дэлхий” зургийг буулгажээ

13:38
09a114 earthrise x800 
NASA-гийн Lunar Reconnaissance Orbiter (LRO) хөлөг анх удаагаа Сарны гадаргын хаяанаас Дэлхий урган мандаж байгаа мэт гайхалтай гэрэл зургийг буулгасан байна.
Ийм гайхалтай дүр зургийг та зөвхөн Саран дээр амьдарч байгаа тохиолдолд л олж харж болох юм.

Apple-ын дараагийн CEO болох хамгийн өндөр магадлалтай хүн

13:38
08f4e3 jeff williams18 x800 
Удаан хугацааны дараа Apple-ын CEO (гүйцэтгэх захирал) Тим Кук компанийхаа хоёр дахь хүнийг сонголоо.
Өчигдөр тус компани удирдлагын бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж удаан хугацаанд эзгүй байсан COO (Chief Operating Officer) суудалд Жефф Уилльямсыг томилжээ. COO бол компанийн дотоод үйл ажиллагааг удирддаг чухал албан тушаал. Уг үүргийг CEO болохоосоо өмнө Тим Кук хариуцаж байсан бөгөөд талийгаач Стив Жобсыг нас барах хүртэл ажилласан юм.
Жефф Уилльямс 17 жилийн өмнө Apple-д ажилд орсон бөгөөд туулсан замнал нь Тим Куктэй гайхалтай адилхан. Тэд хоёул Дюкийн Их сургуулийг магистрын зэрэгтэй төгсөж, хэсэг IBM-д ажиллаж байгаад 1998 онд Apple-д орж байжээ.
2004 онд Жефф Apple-ын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдсон бол 2010 оноос гадаад зах зээлийн бэлтгэн нийлүүлэлтийг хариуцаж эхэлсэн байна.
Ер нь COO албан тушаал нь компанийн удирдлагад ажиллах хүнд хамгийн чухал дадлагын талбар болж өгдөг.
2011 онд Apple-ын CEO болсон Тим Кук өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байв. Ажиглагчид Жеффийг Тим Кукийн залгамжлагч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж үзэж байна.

Эх сурвалж: ikon.mn

Амьдрал байж болохуйц хамгийн ойр гаригийг нээлээ

13:37
Eac586 planet trio 1024 x800 
Австралийн эрдэмтэд амьдрал байж болохуйц хамгийн ойр гаригийг нээснээ өчигдөр зарлажээ.
Дэлхийгээс Wolf 1061c гэж нэрлэж байгаа уг гариг хүртэл 14 гэрлийн жилийн зайтай. Энэ нь 126 их наяд километр гэсэн үг. Харьцуулбал Ангараг хүртэл 249 сая километр байдаг.
Гэхдээ энэ зай нь сансрын уудмын хэмжүүрээр бол ойрт тооцогдох юм.
Wolf 1061c нь Офиукус оддын ордонд байрладаг ба манай дэлхийд хамгийн ойр 35 дахь одыг тойрдог юм. Уг гаригтай хамт өөр хоёр гариг эргэлдэж байгаа бөгөөд бүгд Ангараг шиг хадархаг гадаргатай байхаар байгаа гэнэ. Эдгээр гурваас Wolf 1061c гариг нь шингэн устай, бүр амьдралтай байж болзошгүй байна. Харин нөгөө хоёрын нэг нь хэт халуун, нөгөө нь хэт хүйтэн тул амьдрал орших боломжгүй харагдаж байгаа аж.
Энэ хоёрын яг дунд байдгийн хувьд Wolf 1061c амьдрал агуулж байх бүрэн боломжтой гэнэ.

2015-12-17

PayPal-ын бүлэглэл Макс Левчин

17:44
PayPal мафын Макс Левчин

Өнөөдөр бид та бүхэнд нэгэн сонирхолтой хүнийг танилцуулах гэж байна. Тэрээр алдарт PayPal мафын бүлгэмийн гишүүдийн нэг бөгөөд гайхалтай амжилтын эзэн болсон энтрепренер залуу юм. Түүний амжилтын гараа 1998 оноос эхлэх бөгөөд 23 настайдаа PayPal-н технологи хариуцсан захирал болсноор эхлэнэ. PayPal компани 2002 онд IPO хийн нээлттэй компани болсон хэдий ч жилийн дараа eBay түүнийг өөрийн болгон авсан байна. Уг явдлын дараа Макс Левчин PayPal-г орхин сошиал сүлжээний сайтуудад медиа түгээлтийн үйлчилгээ үзүүлдэг Slide-г байгуулав. 2010 онд Slide компанийг хайлтын системийн аварга компани Google$182 сая доллараар өөртөө нэгтгэсэн байна. Мөн тэрээр үнэлгээ өгөн, сэтгэгдлээ хуваалцдаг хамгийн алдартай үйлчилгээ болох Yelp-г бий болгоход оролцож байв.

2015-12-11

Орчин цагийн “хагархай цонх” буюу Сошиал Медиа

09:10
1982 оны 3-р сарын Атлантик сэтгүүлд “Хагархай Цонхны Онол” хэмээх нэгэн нийтлэлийг Америкийн социологич Джорж Кэллинг болон Жэймс Вилсон нар нийтлүүлжээ.
Энэхүү онолын гол санаа нь:
“Хэрвээ барилгын нэг цонх нь хагараад, засагдахгүй байгаад байх юм бол хажуугаар нь явж буй хүмүүс түүнийг эзэнгүй, хэн нэгэн түүний төлөө хариуцлага хүлээдэггүй юм байна гэж ойлгоно. Ийнхүү удалгүй хэд хэдэн цонх нь хагарах болно. Улмаар энэхүү ёс журамгүй байдал нь газар авч нэг барилгаар ч зогсохгүй тухайн гудамж руу ч халдварлах боломжтой. Энэ бол гэмт хэрэг яг л ханиад томуу шиг тархан халдварладаг гэсэн онол бөгөөд зөвхөн гэмт хэрэг төдийгүй аливаа нийгмийн сөрөг зан үйл маш хурдацтайгаар эргэн тойрондоо халдан тархдаг гэсэн зарчим юм.”
Тус онолын санааг Стэйнфордын их сургуулийн сэтгэл судлаач Филип Зимбардо 1969 онд анхлан гаргаж иржээ. Тэрээр Нью Йоркын Бронкс дүүрэгт болон Калифорниа-ийн Пало Алтод ямар ч бичиг баримт, бүртгэлгүй машиныг эзэнгүй орхин ажиглалт хийхээр болж. Бронксд орхисон машин нь хэдхэн минутын дотор эхнийхээ халдлагад өртсөн бөгөөд 24 цагийн дотор гэхэд юу ч үгүй тоногдон хүүхдийн тоглоомын машин шиг л сэг болон үлдэж. Харин Пало Алтод орхисон машинд нь долоо хоногийн туршид хэн ч гар хүрээгүй тул Зимбардо өөрөө очин лантуугаар цохиод орхиж. Түүнээс хойш тун удалгүй хүмүүс тэр машиныг нь тонож эхэлжээ. Зимбардогийн ажигласанаар машины тонуулч нар ихэнх нь цэвэрхэн хувцасласан, цагаан арьстай, хүний хүндлэл хүлээхүйц гэмээр цэмцгэр залуучууд байсан нь түүний гайхшралыг төрүүлсэн нэг үр дүн болж. Түүний хувьд Бронкс шиг гэмт хэрэг ихээр гардаг дүүрэгт бол хулгайч тонуулчид илүү элбэг байх тул машин нь илүү хурдтай тоногдож дууссан нь хүлээж байсан үзэгдэл нь. Гэсэн ч яг адилхан үйл явдал гэмт хэрэг бараг гардаггүй өөр нэгэн илүү соёлтой хотод арай удаан болсон ч гэмт хэргийн сэдэл өгөнгүүт мөн л адилхан хурдацтай өрнөж буйг ажиглан дүгнэсэн нь энэхүү “Хагархай Цонхны Онол” гарах эхлэл нь байв.
Тус онол 1982 онд олон нийтэд хэвлэгдсэн цагаасаа хүчтэй тархаж 1984 онд тухайн үеийн хамгийн их гэмт хэргийн гаралттай хот болох Нью Йорк хотын гэмт хэргийн гаралтыг бууруулахад хамгийн их түлхэц болон амьдрал дээр ашиглагдаж эхэлжээ. Энэ онол дээр тулгуурлан 1984 оноос Нью Йорк хотын транзитив тээврийн удирдлага метронууд дээрх замбараагүй графит бичилтүүд олон нийтийн зан үйлд сөргөөр нөлөөлөн гэмт хэргийн гаралтыг ихэсгэж байна хэмээн үзэж графит бичилтүүдийг 6 жилийн турш системтэйгээр дэс дараалуулан арилгажээ. Түүнчлэн 1990 оноос метроны төлбөр төлдөг цахилгаан хаалтууд дээр цагдаа нарыг олноор нь байршуулж эхлэн нэг ч гэсэн хүнийг $1.25 төлөлгүйгээр метро руу нэвтрэх боломжийг олгохгүй байв. Төлбөрөө төлөлгүйгээр нэвтрэх гэж оролдлого хийснээсээ болон баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь өмнө нь ямар нэгэн хэрэгт орооцолдож байсан, биедээ ямар нэгэн зэвсэгтэй гэх мэт гэмт хэрэг үйлдэх хамгийн өндөр магадлалтай хүмүүс байсан нь хотын транзит тээврийн энэхүү урьдчилан сэргийлэх үйл явц нь Нью Йорк хотын цагдаагийн газрын ажилд ч маш ихээр тус нөлөө үзүүлж байв. Ийнхүү 1990 оноос 1994 оны хугацаанд Нью Йорк хотын транзит тээврийн удирдлагаар ажиллаж байсан Виллиам Браттон 1994 оноос Нью Йорк хотын Цагдаагийн Газрын даргаар томилогдон ажиллах болж тус хотыг өнөөдрийн дэлхийн эдийн засгийн төв, олон үндэстний нийслэл хот болоход нь томоохон хувь нэмэр оруулжээ. Нью Йорк хотод 1990 онд 2245 аллагын хэрэг бүртгэгдсэн бол 1995 онд энэ тоо 1177 болтлоо буурч 1996 оноос 3 оронтой тоонд багтах болсон бөгөөд үүнээс хойш тасралтгүй буурсаар байгаа юм. Энэ эрчимтэй бууралт бол метроны графит зургуудыг том жижиг гэлтгүй бүгдийг нь арилгах, метронд туулайчлагдыг ганцхан удаа ганц доллар гэлтгүй нэг бүрчлэн барьсанаар бий болсон үр дүн юм.
Энэ мэтчилэн “Хагархай цонхны онол” амьдрал дээр ч төдийгүй олон олон ном зохиолуудад ашиглагдсаар ирсэн. Тухайлбал 2000 онд гарсан Малколм Гладвелийн “Типпинг Пойнт буюу жижиг зүйл хэрхэн том өөрчлөлтийг бий болгодог вэ” номонд дэлгэрэнгүй дурдагдсан байдаг. Мөн тус онолын нийтлэлийг хамтран бичсэн, 1984 оноос Нью Йорк хотод ажиллаж метроны графиттуудыг арилгахад голлон дэмжлэг үзүүлж байсан Жорж Келлингийн 1996 онд Катерин Колес-той хамтран гаргасан “Хагархай цонхыг засах нь буюу системийг шинэчилж нийгэм дэх гэмт хэргийг буруулах нь” номонд тус онолыг хэрхэн ашиглаж нийгмийн сөрөг зан үйлийг бууруулах талаар маш дэлгэрэнгүй дурдаж өгсөн байдаг байна.
Зохиолчдын дурдсанаар зэрлэг зан үйлийг тархан дэлгэрэхээс нь урьдчилан сэргийлэх хамгийн амжилттай арга барил бол асуудлыг жижиг байхад нь анхаарал хандуулж шийдвэрлэх юм. Хагарсан цонхыг аль болох богино хугацаанд хэдэн цагийн эсвэл хэдхэн өдрийн дотор завсарлачихвал бид хагархай томрохоос эсвэл өөр олон цонхнуудыг хагарахаас сэргийлж чадна. Цаашлаад зөвхөн тэрхүү хагарсан цонх гэлтгүй гудамж, талбай, явган хүний замаа өдөр бүр цэвэрлэж хог бага хаяж байх хэрэгтэй, учир нь ийм цэвэрхэн тохитой орчинд иргэд нь хариуцлагатай байж сөрөг зан үйл тархаадаггүй гэжээ.
“Америкт ирсэн нь” киноны хэсэг: 1980-д оны Нью Йорк хотын метро

2015-12-10

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

17:35



“Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн ээлжит дугаарт бид Монголын цахим ертөнцөд Нью Медиа хэмээх брэндийг бий болгож, хоногшуулж чадсан А.Мэнд-Оршихыг урилаа. АНУ-д суралцаж байгаад зургаан жилийн өмнө Монголдоо буцаж ирсэн тэрбээр дижитал бүтээгдэхүүн, дижитал маркетингийн чиглэлээр бизнесээ эхлүүлж, олон чадварлаг залуусыг нэг баг болгон нэгтгэж, цөөнгүй компанийг нэгтгэсэн Нью-Медиа группийг босгосон юм. Хүн төвтэй, нийгэмд ээлтэй бизнесийг хөгжүүлэх зорилготой түүний хичээл зүтгэлийг үнэлж, B Lab олон улсын байгууллагаас ийм компаниудад олгодог B CERTIFIED CORPORATION батламжийг Нью Медиа группт хүртээж байжээ. Компаниа удирдахын зэрэгцээ А.Мэнд-Орших төрөл бүрийн нийгмийн ажилд идэвхтэй зүтгэж, хүрээлэн буй орчноо улам сайн сайхан болгохын төлөө хичээн ажилладаг.

2015-12-09

Apple анх удаа өөрийн брэнд нэмэлт баттерей гаргалаа

10:06
30e4fd verge 2015 12 07 14 48 52 0 x800
Apple өчигдөр шинэ Smart Battery Case бүтээгдэхүүнээ iPhone 6, 6s утаснуудад зориулан гаргалаа.
$99-ийн үнэтэй энэ бүтээгдэхүүн нь нэмэлт баттерей бүхий утасын гэр юм. Урьд нь өөр компаниудын ийм бүтээгдэхүүнүүд байдаг байсан бол одоо Apple өөрөө хийдэг болжээ. Хэдийгээр өрсөлдөгч нараасаа төдийлөн илүүрхэж чадахгүй ч “Smart” гэсэн онцлогоороо дутуугаа нөхөж байгаа гэнэ.

Энтрепренер хүний биеийн бүтэц

09:00
Энтрепренер хүн үргэлж аливаа асуудлын шийдлийг хайж явдаг. Тэд юун түрүүнд асуудлын шийдлийг олж, бусдын амьдралыг хөнгөвчлөхийг бодно. Харин дараагаар нь энэхүү шийдлээ бизнес болгодог байна. Энтрепренер хүний амьдралыг ганцаардлын аян замтай зүйрлэж болох юм. Тэд үргэлж бусдаас өөрөөр сэтгэж, түрүүлж хөдөлж байдгаас болоод тэгж нэрлэсэн биз.  Ганцаардлын аян замыг туулахын тулд энтрепренер хүний бие ямар байх хэрэгтэй вэ?
Entrepreneur-anatomy01

2015-12-08

Samsung эвхдэг утасны зохиогчийн эрхийн хүсэлт гаргажээ

18:23
Хүн бүр л ухаалаг утасныхаа дэлгэцийг хагалчих вий гэж эмээдэг. Тэгвэл Samsung компанийн шинэ загварууд энэ асуудлыг бүрэн шийдэж магадгүй.
Учир нь Өмнөд Солонгосын технологийн аварга АНУ-ын Патент, Худалдааны Газарт хоёр утасны загварын зохиогчийн эрхийг авах хүсэлт гаргажээ. Хэрвээ хүсэлтийг хүлээн авч, Samsung үйлдвэрлэл явуулж эхэлбэл одоогийн түгээмэл дөрвөлжин, хавтгай дэлгэцийг үндсээр нь өөрчлөх боломжтой.

Японы нэг үнийн анхны сүлжээ дэлгүүр Монголд салбараа нээлээ

18:22
БҮГДИЙГ НЭГ ДОРООС НЭГ ҮНЭЭР уриатай ЯПОНЫ НЭГ ҮНИЙН анхны сүлжээ дэлгүүр МОНГОЛД албан ёсны эрхтэйгээр өөрийн салбараа нээлээ. Эрхэм та  Номин Их дэлгүүрийн зүүн жигүүрт байрлах CAN DO сүлжээ дэлгүүрээс өдөр тутмын гэр ахуйн болон ахуйн хэрэглээний  бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нэг дороос нэг үнээр буюу  3,499₮-өөр худалдан  авах боломжтой.

2015-12-07

Өнгөрсөн ч, ирээдүй ч мартагдтал одоод төвлөрөөд үз

11:57
Хориэ Такафүми. Түүнийг мэдэхгүй хүн Японд ховор. Хар багын тэрслүү жиниус гэгдсэн тэрээр зангаа тавилгүй зарим нь бол дипломынх нь төлөө нүдээ өгөхөөс буцахгүй Токиогийн Их Сургуулийг дундаас нь хаясан. Интернэт үйлчилгээний үүр цайхтай өрсөн асар хурдтай өссөн Лаивдоор компанийг байгуулж ажиллуулж хэсэг монцойсон. Улмаар үнэт цаасны тухай хууль зөрчсөн хэргээр дээлээ нөмөрхөд хүрч, 2 жил хагас шоронд суусан. Шоронд орохдоо ч, сууж байхдаа бичсэн номоо гарч ирээд зарахдаа ч олны анхаарлын төвд байдаг медиа од.  Саяхнаас түүний Кинки Их Сургуулийн төгсөлтийн баяр дээр хэлсэн үг японы интернэтээр трэнд болж ирснийг оюутан залууст зориулан орчуулав:
 
Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Та бүхний хорвоод мэндэлснээсээ хойш зам нь засагдсан замаар гүйж ирсэн амьдрал өнөөдөр энд дуусгавар болж байна. Эндээс цааш зам байгаа юм шиг атлаа байхгүй ертөнцөд хийх аялал чинь эхлэх гэж байна. Төгссөний дараагаас  ажил хайж бэлдсэн байж магадгүй, тэндээ тууштай ажиллаж, тэтгэврийн насанд хүрээд гарч, тэр хооронд гэр бүлтэй болж, байр авах маягийн нэг үгээр жирийн нэг амьдрал туулах болж байж мэднэ. Гэхдээ ийм амьдралыг та бүхний зарим нь л туулна, аа биш зарим нь л туулж чадна гэж бодож байна. Миний үүсгэсэн Лаивдоор ч мөн адил, одоо интернэт, смарт утас нийгмийг тэр аяар нь өөрчилж эхэлж байна. Та нар анзаараагүй байж мэднэ, ердөө л тоглоом тоглодог байж мэднэ. Гэхдээ та нарыг мэдсэн мэдээгүй орон орны лаг гарууд шинэ шинэ технологи ар араас нь нээж, дур зоргоороо хүний нийгмийг өөрчлөх явц үргэлжилж байна. Эхлээд энэ үнэнийг анзаарагтун, ухаарагтун.

2015-12-04

How to think outside the box

14:12


Яаж хайрцганаас гарч сэтгэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. 

Ер нь хайрцагнаас гарч сэтгэнэ гэдэгт юуг ойлгох вэ гэдэг тал дээр интернетээс хартал олигтой юм байсангүй. Янз янзаар тайлбарлаж болох юм.
 Гэхдээ би их товчхон байхыг хичээе. 
Янз янзын байгууллагад олон төрлийн хүмүүс удирдаж ажиллах явцдаа би хэд хэдэн зүйл ойлгосон юм. 

Ухаангүй ухаантан

14:00


Supposed to be smart, but not so smart.
Би хотоос хөдөөд очлоо. Хөдөөнийхөн ч шавж, хотоос ирсэн ухаантан, гэгээнтэн аятай л аяглаж хамаг байдгаа дэлгэнэ. "Хотод юу болж байна, яах гэж байна" гэж шалгаана.
Үнэндээ хотод юу болж байгаа, хот цаашид яах гэж байгаа, ноолуурын үнэ өсөх үү яахав, би огт мэдэхгүй. Гэхдээ би хотоос ирсэн учраас хөдөөнийхний хувьд Ухаантан. I am supposed to be smart. Ерөөсөө би ухаангүй, ухаантай нь огт хамаагүй болж ирэв.
Би ч байр сууриа алдахгүй, шинэ хонь, шинэ өрөмнөөсөө салахгүйн тулд амандаа орсноо бурна. Нэг мэдэхэд надад мэдэхгүй чадахгүй зүйл ч гэж үгүй болж. Ер нь бодоод байсан би супер ухаантан байж.
Зөв буруу, үнэн худал, хот яах гэж байгаа, хотод амьдрал яг яаж өрнөдөг зэрэг хотод байхдаа огт ойлгодоггүй байсан зүйлсээ бүрэн ойлгож хөдөөнийхөнд тайлбарлана. Ухаантан царайлж дүрэмдэнэ, мэдэмхийрнэ.

2015-12-03

Mark Zuckerberg-г өнөөдрийн энэ амжилтын эзэн болоход хэн нөлөөлсөн бэ?

15:31


2004 онд 20 настай коллежийн оюутан залуу өөрийнхөө дотуур байранд бий болгосонthefacebook.com гэх нэртэй сүлжээгээ CNBC телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр анх танилцуулж байлаа. Өнөөдөр тэр сүлжээ нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болтлоо томорч дэлхий даяар нийт 1,5 тэрбум хэрэглэгчтэй болоод байна. Тухайн үед телевиз үзэж суусан үзэгчид “энэ хүү чинь юугаа яриад байна” хэмээн түүнийг үл тоон өнөөдрийн энэ амжилтыг төсөөлөөгүй биз.

2015-12-02

Зукерберг хувьцааныхаа 99 хувийг буяны үйлсэд зориулахаа зарлалаа

09:18


Өчигдөр буюу Мягмар гарагт Марк Зукерберг өөрийн Facebook дэхь хувьцааны 99 хувийг амьдралынхаа туршид цувруулан сайн үйлсэд зориулах болсноо зарлалаа.
Энэ нь одоогийн үнэлгээгээр $45 тэрбумтай тэнцэх хөрөнгө юм.
Мөн үүнтэй зэрэгцээд Приссила Чан тэр хоёр охинтой болж, охиндоо Макс хэмээх нэр өгснөө зарласан байна.
Охиныхоо төрсөн өдөр ийнхүү тэд Chan Zuckerberg Initiative нэртэй сан байгуулж байгаа юм байна.

2015-11-27

“Хар Баасан гараг” гэх нэрийн учир

12:28


Америкт “Хар Баасан гараг” гэгддэг өдрийг Талархлын баярын дараах Баасан гараг гэж үздэг ба Зул сарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдаа наймааны улирлын эхлэл юм. Талархлын баярын өдөр нь жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэхь Пүрэв гараг байдаг.
Харин “Хар” гэх болсон шалтгааныг хоёр янзаар тайлбарласан байдаг аж.
Эхнийх нь тайлбараар, хуучин цагт худалдаа, наймаа эрхлэгчид жилийн ихэнх хугацаанд буюу нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл алдагдалтай ажиллаж байгаад зөвхөн Талархлын баяраас эхлээд Зул сарын баярыг дуустал хугацаанд жилийн гол ашиг орлогоо олдог байжээ.
Үүнийг нягтлан бодох бүртгэлдээ тэмдэглэхдээ алдагдалтай өдрүүдийн үр дүнгээ улаан бэхээр, ашигтай өдрүүдийнхийг хар бэхээр бичдэг байсан гэнэ. Тиймээс Талархлын баярын дараах Баасан гарагаас эхлэн бүртгэл нь хар бэхээр бичигддэг байсан тул “хар Баасан гараг” гэх болсон байна.
Хоёр дахь тайлбарт дурдсанаар бол энэ Баасан гарагт худалдаа наймаа нэмэгдэж, дэлгүүрүүдийн ачаалал нэмэгддэг байсан тул энэ үеэр ажиллаж байгаа дэлгүүрийн ажилчдад хүнд буюу хар өдөр болдог байсантай холбоотой гэнэ.

Эх сурвалж: ikon.mn

$5-ын компьютер дэлхийн хамгийн хямд бас жижиг нь

12:25

Raspberry Pi компани маш жижигхэн, бас маш хямд компьютер гаргажээ.
Raspberry Pi Zero нэртэй энэ компьютерын үнэ ердөө 5 ам.доллар. Үзүүлэлт нь тун сайн, 1GHz процессор, 512MB RAM, 1080p HDMI дэлгэцийн гаралт нь 60 фрэйм/секунд чадалтай.
Өөр дээрээ тогтмол хадгалах санах ойгүй ч Micro SD картны үүртэй тул хэрэглэгч өөрийн хүссэнээр тоноглож болно.
Харьцуулж үзвэл 2010 онд гарч байсан iPhone 4 утас нь ижилхэн 512MB RAM-тай гарч байсан ч 800MGHz процессортой байжээ.
Энэ бяцхан хавтанг ашиглахын тулд дэлгэц, хулгана, гар залгахад л болно. Өөрөө Linux үйлдлийн системийн Raspbian хэмээх хувилбартай үйлдвэрлэгдсэн байдаг гэнэ.
Ингэхэд л ердийн дэсктоп компьютер болно гэсэн үг юм.
Бас хэрэглэгч нь үүнд олон төрлийн мэдрэгчүүд залгаж програмчлаад гэрээ тоноглож “ухаалаг гэр”-тэй болж болно.
Тус компаний гүйцэтгэх захирал Эбен Аптон “бид бүтээгдэхүүнийхээ үнийг дөрвөн аяга Латтены үнээс нэг аяга Латтены үнэнд хүргэлээ” гэжээ.

2015-11-16

ОНЦЛОХ БИЗНЕС: THEMETON - ДИЖИТАЛ КОНТЕНТЫГ ДЭЛХИЙД ТҮГЭЭГЧ

18:13

Монголоос дэлхийд бүтээгдэхүүн гаргана гэж хэн хүнгүй ярих болсон ч олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлсэн бизнесүүд харьцангүй цөөн байгаа билээ. Харин дижитал контент, аутсорсингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Themeton олон улсын зах зээлд тун амжилттай яваа компани юм. Өөрсдийн бүтээгдэхүүнийг 10000 гаруй удаа борлуулаад байгаа уг компанийг өнөөдөр Unread онцолж байна. Сонирхолтой баримт дурдахад нэрний утга нь theme буюу өнгө аяс, загвар, ton буюу маш ихээр гэсэн утгатай юм байна лээ.

Бизнесийн нэр: Димтон ХХК
Хаяг: 13-р хороолол, Ногоон төгөл хотхоны 74-р байранд
Үйл ажиллагааны чиглэл: Дижитал контент, аутсорсинг
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2011 оны 1-р сар
Үүсгэн байгуулагчид: Г.Балжинням, Д.Пүрэвцоож
Ажилтны тоо: 8
Вэб: www.themeton.comwww.themeforest.net/user/themeton
Бүтээгдэхүүний үнэ: 12$-аас 64$ хооронд

2015-11-13

Ганц биечүүдийн өдрөөр хятадуудын хийсэн наймааны дүн

11:12

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нийг Хятадад Ганц биечүүдийн өдөр (анти-Валентиний өдөр) хэмээн тэмдэглэж онлайн худалдааны том хямдрал зохион байгуулагддаг болжээ.
Уржигдарын баяраар онлайн худалдааны аварга Алибаба 91.2 тэрбум юань ($14.3 тэрбум)-ийн борлуулалтыг 24 цагийн дотор хийснээ зарлалаа.
11-ний өдрийн хагаст тэд ноднингийн $9.3 тэрбумын борлуулалтаа даваад байсан юм.
Алибабагийн гол өрсөлдөгч JD.com сайт 32 сая барааны захиалга авснаа зарласан ч борлуулалтын хэмжээг мэдээлээгүй байна.
JD.com тухайн өдрийн худалдаа эхэлсэн 00:00-01:00 цагийн хооронд 230,000 хавтгай дэлгэцтэй телевиз зарсан нь секунд тутамд 60 телевиз болж байгаа юм.
Нийт худалдааны 70 хувь нь гар утаснаас хийгдсэн бөгөөд гар утасаар худалдан авсан барааны дүн 62.6 тэрбум юань ($9.8 тэрбум) болсныг Алибаба мэдээлжээ.
Мөн Алибабагаас хамгийн их худалдан авалт хийсэн бараа нь хүүхдийн бараа байсан гэнэ. Түүний дараа Nike пүүзнүүд болон Levi’s жинснүүд хамгийн их зарагджээ.
Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi энэ өдөр нийтдээ 1.25 тэрбум юаний ($196.3 сая) борлуулалт хийсэн байна.
Тэд энэ удаа Apple TV-гийн өрсөлдөгч Mi Box 3 хэмээх телевизэд холбодог ухаалаг төхөөрөмжөө анх удаа зарсан бөгөөд худалдаа эхэлсэн эхний есөн минутанд 10,000-ыг зарсан амжилт үзүүлжээ.

Эх сурвалж: ikon.mn

2015-11-11

Алибаба 90 минутанд Америкийн “Cyber Monday”, “Black Friday”-ийг хамтад нь гүйцлээ

09:18

Хятадад болдог онлайн худалдааны хамгийн том үйл явдал болох Ганц биечүүдийн өдрийн эхний 90 минутанд Алибаба $5 тэрбумын борлуулалт хийж шинэ дээд амжилт тогтоолоо.
Энэ бол өнгөрсөн жилийн Америкийн “Хар Баасан гараг“, “Кибер Даваа гараг” нэртэй хамгийн том хямдралтай наймааны өдрүүдийн борлуулалтын нийлбэр дүнтэй тэнцэх үзүүлэлт.
Өнгөрсөн онд Ганц биечүүдийн өдрөөр Алибаба нийт $9.3 тэрбумын борлуулалт хийсэн нь түүний өмнөх жилийн $5.8 тэрбумаас хол давсан үзүүлэлт байлаа.
Харин энэ жил Алибабаг $13.7 тэрбумын наймаа хийнэ гэж IDC таамаглажээ.
Ганц биечүүдийн өдөр бол “анти-Валентины өдөр” гэсэн агуулгатай баярын өдөр бөгөөд 20-иод жилийн өмнөөс тэмдэглэх болсон юм.
Жил бүрийн 11 сарын 11-нд болдог энэ өдрөөр маш олон дэлгүүрүүд бараандаа хямдрал зарлаж худалдаа наймаа оргил цэгтээ хүрдэг гэнэ.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random