ОНЫ ОНЦЛОХ КИНО: “BOYHOOD”
2014 оны нэгдүгээр сард дэлгэцнээ гарч эхэлсэн “Boyhood” кино өнгөрч буй оны шилдэг бүтээлээр шалгарчээ. Тус киноны зураг авалт 2002 онд эхэлж, 2013 оны аравдугаар сард дууссан бөгөөд гол дүрд эцэг эх нь салсан нэгэн хүүгийн бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн коллежид элсэн орж буй хүртэлх амьдралын тухай өгүүлдэг. Мөн түүний өсвөр нас болон эцэг эхийн бага, өсвөр, идэр насны хүүхэдтэйгээ харилцах харилцааны тухай гардаг ажээ. Хүүгийн дүрд нэг ч удаа орлон тоглогч тоглоогүй бөгөөд гэрээ ёсоор багаасаа том болтлоо киноны зураг авалт дуустал тоглосноороо онцлог юм. Тус бүтээлийг шүүмжлэгчид тун өндрөөр үнэлж, 2015 оны Оскарын наадмаас шагнал хүртэх өндөр магадлалтай гэж үзжээ.
Жагсаалтын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү