Эрт цагт хүмүүс саваа модыг үрж, ихээхэн хүч хөдөлмөр гарган байж гал асаадаг байсан. Харин өнөө үед чүдэнз, асаагуур мэтийг гал асаахад ашиглах болжээ. Гэхдээ зохион бүтээгчид, шинийг санаачлагчид гал асаах шинэ санааг хайсаар байгаагийн илрэл нь Tinder гал асаагуур юм. Нарны эрчим хүчийг ашигласан Tinder Hot Box гал асаагуурын хайрцагны төв дэх ишний оройд хуурай мод байрлуулах ба төхөөрөмж нарны энергийг хуурай модны нэг хэсэгт төвлөрүүлснээр хэдхэн секундын дотор гал асах юм байна. 6,6 см диаметртэй, 1,8 см зузаантай, 113 гр жинтэй энэ төхөөрөмжинд хуурай навч, жижиглэсэн холтос зэргийг ч хийн ашиглаж болох аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/62948/ © XopoM News