2015-01-30

Ноороглол #4

Ном нь бэстсэллерээр нэлээд удаан хугацаанд нэрлэгдэж байсан эрхэм зохиолчийн бичсэн пост үнэхээр өөрийнх нь бичсэнээр оюуны тураалтайг нь харуулжээ. 


Тэрээр өгүүлэхдээ "Энд нэг зүйлийг бичихгүй бол болохгүй нь ээ. Саяхан Сонгино хайрхан дүүргийн нутгаас олдсон занданшуулсан шарилын тухай мэдээлэл цахим ертөнцөөр нэг тарж байна. Бахархалт энэ мэдээг ямар эвгүй байдалтайгаар зураг хөргийг нь авч, тайлбар сэлт зүүн олонд тараав аа. Доор нь бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлээс орчин цагийн оюуны тураалыг олж харлаа. Манайхаас өөр улс оронд бол энэ ховор олдворыг ийм байдалтайгаар олонд дэлгэхгүй л байсан болов уу. Урьдчилсан судалгаагаар 200 орчим жилийн настай гэж үзэж байгаа энэ шарил яавч энгийн хүнийх биш ээ. Яагаад гэдгийг орчин цагийн шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй..." хэмээн цааш өгүүлэхдээ "Тархи үхсэнээс хойш бодисын солилцоо зогсож эсийн задрал эхэлдэг. Зөөлөн эд эсийн задрал 4-5 хоногт явагдаж, мах шөрмөсний задрал 2-3 жил хугацаанд явагдаж дуусдаг. Харин хүний ясны задрал хамгийн удаан буюу хорин жилийн хугацаанд үгүй болдог гэж орчин үеийн анагаах ухаан үздэг" гэж бүр цаашлаад "Гэвч энэ нь энгийн хүний яс нь хүртэл задрах 20 жилээс хавьгүй олон жилийн настай, эд эрхтэн нь гэмтээгүй байгааг бид харж байна. Энэ бол гайхамшиг. Тиймээс мэдэхгүй зүйлийнхээ тухай битгий ярьж байгаач." гэх мэтээр үргэлжилжээ.
Эрхэм та өөрөө жинхэнэ мэдэхгүй зүйлийнхээ тухай битгийн ярьж байгаач...Хатсан шарил хэдэн арав, хэдэн зуугаараа байгаа. Тэр постыг нь шейрлэж, лайк дарж байгаа хүмүүс олон байгааг харахад ийм бодолтой хүмүүс бас чамгүй олон бололтой. Хаана хаанаа бодох л асуудал...

About Us

Recent

Random