2015-01-19

Ажил үйлсэд хэрэг болох Күнзийн сургаалиуд


  • Хэрвээ чи бусдыг үзэн ядаж байвал, өөрөө ялагдсаны шинж
  • Эрт цагт хүмүүс өөрийгөө гэгээрүүлэхийн тулд суралцдаг байв. Харин одоо бусдад гайхуулахын тулд сурдаг болжээ.
  • Энгийн даруу байх нь хүний хамгийн чухал чанаруудын нэг.
  • Хуультай оронд хэлэх ба үйлдэхдээ зоригтой бай, хуульгүй оронд үйлдэхдээ зоригтой, харин хэлэхдээ болгоомжтой бай.
  • Зөвхөн мэдэхийг хүсч байгаа, өөрийнхөө мэдлэггүйг хүлээн зөвшөөрсөн хүнд эрдэм заа!
  • Хэрвээ чамд таагүй байгаа бол байгалийг чагна. Ертөнцийн нам гүм байдал, сая хэрэггүй үгнээс илүү чамайг тайвшруулна.
  • Жижиг зүйлийг үл тэвчсэнээс том зүйлийг алдаж болно.
  • Хүн бүхэн сайн хань нөхөр байх боломжтой. Зөвхөн тийм болохыг хүсэхэд л хангалттай.
  • Үг чинь итгэлтэй, үйлдэл чинь шийдэмгий байх ёстой.
  • Би сонсоод мартдаг. Би хараад санадаг. Би хийгээд ойлгодог.
  • Эрт цагт хүмүүс их ярих дургүй байжээ. Учир нь тэд хэлсэндээ хүрэхгүй байх нь гутамшиг гэж үздэг байсан юм.
  • Бага ч гэсэн эелдэг байх гээд үз, тэгвэл чи муу үйл хийх боломжгүй болсноо мэдэрнэ.
  • Хүмүүсээ бэлтгэлгүй дайнд явуулах нь тэднээс урваснаас өөрцгүй.
  • Хүн гай зовлонг өөрөө үүсгэдэг, аз жаргалыг мөн өөрөө бүтээдэг.
  • Холын бэрхшээлийг тооцоолоогүй хүнийг ойрхон гамшиг хүлээж байдаг.
  • Ганц ч алдаагүй хүн агуу биш, харин алдаад эргэж боссон хүн агуу!
  • Ариун журамт хүний сэтгэл үргэлж амгалан байдаг бол сул дорой хүн үргэлж тайван бус байдаг.
эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random