2015-01-26

Google энэ жил үүрэн холбооны оператор нээнэ


Хайлтын системийн мангас Google компани энэ ондоо багтан үүрэн холбооны үйлчилгээ нээн яриа, датаны багцуудаа зах зээлд гаргах гэнэ.
Өнгөрсөн жилээс Google нь өөрийн Google Fiber хэмээх интернэт, ТВ үйлчилгээндээ гар утасны үйлчилгээ нэмж оруулахаар судалж байгааг эх сурвалжууд мэдээлж байсан.
Тэгвэл одоо энэ нь бодитой болж тэд Sprint, T-Mobile зэрэг операторуудтай ярилцаж эхэлсэн байна.
Ингэснээр Google нь MVNO (Mobile Virtual Network Operator) болж Sprint, T-Mobile компаниудаас бөөний үнээр яриа, датаны үйлчилгээг нь авч өөрийн брэнд үүсгэн зах зээлд гаргах юм.
Үүнийг Виртуал оператор гэдэг бөгөөд бусдын сүлжээг ашиглан өөрийн гар утасны шинэ брэнд бүтээгдэхүүн гаргаж ажиллахыг хэлдэг.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random