Пуэрто Рикогоос эхэлнэ
Та Google компанийн нэр дээр бүртгэлтэй Ара төслийг ямар шатанд явааг мэдмээр байна уу? Барьж үзэхийг хүсэж л байгаа биз дээ?
Тэгвэл танд ганц зүйл зөвлөхөд бүхнээс түрүүлмээр байгаа бол Пуэрто Рико руу нүүх хэрэгтэй. Учир нь энэ бяцхан арлын орон дэлхий дээрх хамгийн сайн интернет сүлжээнд холбогдсон газруудын нэг төдийгүй чөлөөт худалдааны бүс Google-ийн анхаарлыг татсан гэж Ара төслийг удирдаж байгаа Пол Эремеко хэлжээ.
Чөлөөт худалдааны бүсийн тусламжтай компани дэлхийн өнцөг булан бүрд байгаа хөгжүүлэгч нарын бүтээлийг ашиглахыг хүсэж буй. Түүнчлэн энэ бүсэд одоо ч АНУ-ын Холбооны харилцааны комиссын дүрэм үйлчилдэг учраас Нэгдсэн улс том туршилт хийхэд тун тохиромжтой газар аж.
Харин үүрэн телефоны хувьд Пуэрто Рикогийн “Open Mobile”, “Claro” компаниуд Ара төсөлтэй хамтран ажиллах бөгөөд тэд хоёул 4G LTE сүлжээг санал болгодог.
Хамгийн сонирхолтой нь Ара утасыг Пуэрто Рикод хэд хэдэн газар байрлах “Гар утас”-ны бүхээгт тэрэгнээс зарах аж. Эдгээр тэрэгнүүд дотроо гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжтэй төдийгүй хэрэглэгчид 5 хүртэлх минутын хугацаанд өөрсдийн хүссэн загвараар утсаа тохируулж болох нь.
Утасны модуль тус бүрийг өөрийн хүссэн зурагтайгаар хэвлэх боломж олгохоос гадна “гялс” утсаа авчхаад гэртээ харихыг хүсэж байгаа хүмүүст урьдчилан бүтээсэн энгийн загвартайг ч санал болгох юм байна.
Утас энэ оны сүүлээр Пуэрто Рикод худалдаанд гарахаар болжээ.