2015-01-29

Apple компанийг Монгол улстай харьцуулж харвал


Apple компани 2015 оны 1-р улирлын (2014 оны 10-12 сарын тайлан) санхүүгийн тайлангаа өчигдөр танилцуулсан билээ. Тэгвэл тэрхүү тайланд дурдагдсан тоо баримтууд нь аль хэр том тоо болохыг доорх харьцуулалтаас харна уу.

1. Apple компаний дансан дахь бэлэн мөнгөөр Монголчуудыг юу ч хийлгэхгүйгээр 46 жил тэжээж хүрнэ.
Монгол улсын 2015 оны төсвийн нийт зарлага 7'599 тэрбум төгрөг байхаар батлагдсан. Тэгвэл Apple компаний дансан дахь бэлэн мөнгө 178 тэрбум ам.доллар буюу төгрөгийн ам.доллартай харьцах өнөөдрийн ханшаар тооцвол 346.2 их наяд төгрөгтэй тэнцэнэ.
 

2. Apple компаний улирлын ашиг "Оюу Толгой" төслийн эхний шатны бүтээн байгуулалтын зардлаас 2.8 дахин их.
Apple компаний 2015 оны 1-р улирлын ашиг 18 тэрбум ам.доллар бол "Оюу Толгой" төслийн эхний үе шатны бүтээн байгуулалтын нийт зардал 6.5 тэрбум ам.доллар.
"Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын хэмжээ 9 тэрбум ам.доллар гэж яригдаж байгаа. 
 

3. Зөвхөн iPhone -ийн борлуулалтын орлогоор нийслэлийн бүх өрхөд 100м2 шинэ байр, лексус 570 машин авч хүрнэ.
iPhone –ийн 2015 оны 1-р улирлын борлуулалтын орлого 51.2 тэрбум ам.доллар. Энэ нь төгрөгийн ам.доллартай харьцах өнөөдрийн ханшаар тооцвол 99.6 их наяд төгрөг.
Нийслэл ~200 мянган өрхтэй гэвэл өрх бүрт
  • Метр квадрат нь 2’340 мянган төгрөгийн үнэ бүхий 100 м2 талбайтай шинэ байр;
  • 250 сая төгрөгийн үнэ бүхий цоо шинэ Лексус 570 машин авч хангалттай хүрнэ.
 

4. 74.5 сая ширхэг iPhone борлуулсан нь манай улсын мал сүргийн тооноос 1.4 дахин их.
2015 оны мал тооллогоор манай улс 52 сая толгой мал тоолуулсан.
 
 www.ikon.mn

About Us

Recent

Random