Нээлттэй мэдлэг боловсролын сангийн УЗ-ийн дарга Д.Энхбат:
Дангаасүрэнгийн Энхбат нь “Датаком” компанийг байгуулж, манай улсад анх интернэтийг оруулж ирсэн. Мөн “Форум” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж олон сонирхолтой хэлэлцүүлгүүдийг нийгэмд өрнүүлэх үйл ажиллагааг хийж байсан. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2008-2012 онд сонгогдон ажиллаж, иргэдийг хууль тогтоох байгууллагад төлөөлж байсан.
Бид энэ удаагийн дугаартаа ITC салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
-Эдийн засгийн нөхцөл байдал муудахад хүргэсэн сүүлийн жилүүдэд болсон үйл явдал болон төр засгаас хэрэгжүүлсэн бодлогыг та өөрийн байр сууринаас хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Дүгнэлт маань энгийн. Улс төрийн ардчилал, залуу боловсролтой иргэд, энх тайванч, дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршдог, уул уурхайн асар их баялагтай гээд Монголын нэр хүнд сайн, товчоор хэлбэл манай имиж сайн байлаа. Үүнийхээ дүнд ч бид их мөнгө татсан. Энэ бол сайн тал нь. Харин муу тал нь бидэнд тэр их мөнгийг захиран зарцуулах, удирдах чадвар дутсан. Юу гэвэл бид улс төрийн ардчилал хийсэн боловч зөвхөн намчид, улстөрчид эдийн засгийг авч явдаг тогтолцоог бий болгосон.

Ялангуяа эдийн засгийг томоор харж авч явах боловсон хүчнийг бид бэлдээгүй. Дандаа сонгуулиар, сонгуульд, намд мөнгө өгсөн хүмүүсийг удирдах албан тушаалд тавьсан. Мэдлэг, чадвар, туршлагыг нь хараагүй. Улс төрийн намууд боловсон хүчний бодлогогүй учраас Монголын төр боловсон хүчний бодлого байхгүй болчихсон. Маш сайхан боломж байсаар байгаа ч бид ашиглаж чадахгүй л байна.
-Миний хувьд гадаад, дотоод гэсэн хоёр хүчин зүйлийг салгаж хармаар санагддаг. Дотоод хүчин зүйл дотроо улс төрөөс хамааралтай зүйл байна, хамааралгүй зүйл байна. Жинлэвэл эдийн засгийн хямралын буруутан нь хэн бэ?
-Сүүлийн гурван зуунд бид бусдын колони байсан. Дараа нь бидний асуудлыг Москвад шийддэг болсон. Зөвхөн сүүлийн 30 жилд л бид бие даан улс орныхоо амьдралыг шийдэж байна. Ийм цаг үед улс орны хувь заяаг leadership буюу удирдагчийн чадвар шийддэг юм байна. Удирдагч гэж би нэг хүнийг хэлээгүй л дээ. Улс төрийн удирдах тогтолцоог хэлж байна. Тэгэхээр ямарваа нэгэн шинэчлэлт, өөрчлөлтийн хувь заяаг удирдагч л шийддэг. Олон түмэн итгэлээ өгсөн.

Гадныхны итгэлийг татсан. Харамсалтай нь бидэнд засаглах чадвар дутсан. Төр хэт суларсан, авлига төрийн ажлын соёл болсон нь өнөөгийн бүх хямралыг дагуулж байна. Өнөөдөр манайд хямрал бус харин хулгай нүүрлэчихээд байгаа бус уу.
-Та ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ?
-Хүнд л байх болов уу. Хэдхэн том төслийн явцаас их хамаарна. Ерөнхий уур амьсгалын тухайд удирдагчид маань олон хүнийг хуурсан. Зөвхөн гадныхны биш, ард түмнийхээ ч итгэлийг алдчихсан. Одоо хүмүүсийн ихэнх нь нэгдмэл зорилго, шинэ зорилтод итгэхгүй тийм сэтгэл санааны саармагжсан үе эхэлж байгаа мэт.

-IT-ийн салбарын талаар ярилцъя. Монголчууд хэдий хэр хэмжээний мөнгө энэ салбараас олж байна гэсэн тоо байдаг уу?
-Би мэдэхгүй.
-Би мэдэхгүй.
-Харьцангуй давуу тал гэж ярьдаг. Бидний хувьд дэлхийн зах зээл дээр гарч болох нэг салбар бол IT гэж зарим хүмүүс үздэг. Энэ талаар таны бодол?
-Эндүүрэл байх. Гоё санаа ч, бодит суурь харагдахгүй байна.

-Ер нь бусдад зарж болох гол бүтээгдэхүүн юу вэ?
-Би монгол хүнийг байгалийн ухаантай гэж боддог. Гэхдээ монгол хүн технологийн боловсрол, соёлгүй. Хэл маш сайн сурдаг. Тоо сайн боддог. Дуу сайн дуулдаг. Өөрөөр хэлбэл creative (бүтээлч) тал руугаа их сайн. Гэхдээ биднийг хамтруулдаг систем, инстүүцээ бид их сул хөгжүүлсэн. Дээд, дунд сургуульд IT өргөнөөр зааж байна уу? Маш сул. Сурах бичиг ч байхгүй. Манай хүүхдүүд IT-ийн бүтээгдэхүүнийг их сонирхдог, эзэмшдэг болохоос шинжлэх ухаан, технологи талаас нь сурах боломж бүрдээгүй л байна.

-IT-аас мөнгө хийж чадаад байгаа жижиг орнууд байна л даа. Яаж тэдэн шиг болох вэ?
-Тэд бол өөр өөрийн замтай. IT-ийн цаад талд шинжлэх ухаан, технологи байгаа. Бид шинжлэх ухааныг нь эзэмшээгүй. Цаад онолыг, мэдлэгийн системийг нь бид нутагшуулаагүй. Мэдээж хэрэг мэддэг, сурсан залуучууд бий. Энд би аж үйлдвэрийн салбар гэдэг утгаар нь хэлж байна. Ухаантай, сайн залуучууд байгаа ч тэд зүгээр нийлээд аж үйлдвэр болохгүй. Хэдий тийм байгаа ч Монголд IT-г хөгжүүлэх боломжтой, их ирээдүйтэй гэж би хардаг.

Нэг шог шахуу яриа байдаг. Жишээлбэл швейцариудтай уулзаад ярилцаж байхад тэд шоглож хэлж байгаа юм. Бид яагаад сайн цаг хийж сурсан гэхээр эрт цагт өвөл цас их ороод Альпийн нуруу хаагдахаар бидэнд өвлийн турш хийх ажил олддоггүй байсан. Тэгээд бид цаг хийдэг болсон гэж. Үүнд үнэний хувь бий.
1901 оны судалгаагаар Европын хамгийн ядуу орон нь Швейцари байсан. Харин 100 жилийн дараа, 2001 оны судалгаагаар тэд Европын хамгийн баян орон болчихсон. Тэгэхээр үүнтэй адил монголчууд оюуны абстракт, креатив сэтгэлгээнд муугүй хүмүүс учир хүйтэн, салхитай сарууддаа гадаа гарахгүй компьютераа нухаад, их мөнгө олоод сууж байхад яагаад болохгүй гэж.
-Монголчууд бид тэр чадамжаа ашиглаж чадаж байна уу, таны бодол?
-Нэг том саад бий. Бид зохион байгуулалт шаардсан ажилд муу хүмүүс. Хүний хийж, зарж байгаа бүх зүйлс технологиор хийгдэж байна. Технологи бол мэдлэгийн, ажлын систем шүү дээ. Технологи ажлын үр дүнг баталгаажуулдаг. Мөн технологийг дамжуулж, тасралтгүй сайжруулж болдог. Бид одоо ямар арга барилтай билээ? Сайн мэдлэг, туршлага байсан ч эзэн хүн нь үхчихээр дараагийн хүндээ шилждэггүй гар арга барилтай. Өөрөөр хэлбэл бид мэдлэгийн систем хөгжүүлдэггүй.

Мэдлэгийн систем бол зөвхөн нэг хүний ажлын тухай ч яриа биш. Энэ бол манай нийгмийн мэдлэгийн тухай яриа. Жишээ нь хэн нэг байгалийн чадвараараа зуслангийнхаа амбаарыг барьж чадна. Арван давхар байшинг байгалийн өгөгдлөөрөө барихгүй. Үүнд шинжлэх ухаан хэрэгтэй шүү дээ. Өнөөгийн зах зээлд зөвхөн арван давхар байшин л зарагдана. Амбаарыг хэн ч авахгүй. Иймд бидэнд технологи, системийн түвшинд сэтгэж ажиллах соёл хэрэгтэй болж байна.
Технологи, Монголын соёл хоёр нийлж байж Монголын гэсэн бусдын сонирхол татах бүтээгдэхүүн гарна. Гадны хүн айргийг яг яаж хийдэг юм гэж асуудаг. Харин бидэнд үйлдвэрлэлийн технологи огт байхгүй. Хүмүүс мэдрэмжээрээ хийж, хэл яриагаараа дамжуулдаг. Гэхдээ энэ бол өрхийн, хувь хүний түвшний арга. Бидний чадамж энэ түвшиндээ байгаад байвал амжилт олохгүй.
-IT-ийн салбар гээд ярихад, онлайн худалдаа хөгжихгүй байгаа шалтгаан нь интернетийн төлбөр тооцооны асуудал байж болох уу?
-Үгүй. Би бас анх тэгж боддог л байсан. Интернэтийн худалдаа бол ложистик, санхүү, технологийн гэх мэт цогц асуудал. Мөн дэлгүүр бүрт байгаа зүйлийг адилхан зардаг онлайн дэлгүүр явцгүй. Хүний барааг жижиглэн зараад ч ашиг олох ирээдүй бага. Сингапур шиг арван талаас нь хүн уулздаг хаб (hub) дээр байсан бол чи хүний юмыг зараад амьдарч болох байх. Онгоцны нислэгээр Монгол бол эцсийн цэг болдог шүү дээ.

Монголыг дэлхийн худалдааны сүлжээний өнцгөөс харвал мөн эцсийн цэг. Иймд бидэнд өөрийн онцлогтой шийдэл шаардлагатай харагддаг.
Дээд, дунд сургуульд IT өргөнөөр зааж байна уу? Маш сул. Сурах бичиг ч байхгүй. Манай хүүхдүүд IT-ийн бүтээгдэхүүнийг их сонирхдог, эзэмшдэг болохоос шинжлэх ухаан, технологи талаас нь сурах боломж бүрдээгүй л байна.
-Бид Орос, Хятадад зарж болно шүү дээ?
-Газрын тос, хийн хоолой Монголыг тойрчихлоо. Торгоны зам, бараа эргэлт ч адил. Биднээр зуучлуулна гэж их найдах хэрэггүй л болов уу. Бид тэднээс илүү хийж, үйлчилж байж тэд зуучлуулна. Эс бол тойрно.
-IT-ийн салбарыг хөгжүүлье гэвэл бид юу хийх ёстой вэ?
-Юун түрүүнд бид байгалийн ухаанаараа бус мэдлэгийн систем, ажиллах технологиороо бусадтай өрсөлдөнө гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. IT-д хамгийн эхлээд чадвартай, технологи эзэмшсэн ажиллах хүчин хэрэгтэй. Урт хугацаанд хөрөнгө оруулалт шаардах зүйл. Энэ салбарын мэргэжилтэнг арван жил бэлддэг. Арван жил хүн бэлдэхийн тулд дараагийн арван жилд хийх ажил нь тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ салбарт урт хугацааны, том захиалга хэрэгтэй. Мэдээж хэрэг бүх компанид биш юм гэхэд гол чиглэлд баталгаатай зах зээл байх ёстой. Гадаад орнуудад Засгийн газар нь онцгой захиалагч байдаг. IT чинь нийгмийн дэд бүтэц шүү дээ. Мэдлэгийн, мэдээллийн дэд бүтэц. Зөөлөн дэд бүтэц. Энд үүссэн чадвар гадаад зах зээл дээр хүчтэй төрөлжих, интеграцичлагдах ёстой. Бүх юмыг хийгээд хэрэггүй. IT яагаад өнөөдөр Монголд хэцүү явж байна гэхээр бид урт хугацааны бодлого хэрэгжүүлж чадахгүй байна.

-Миний бодлоор энэ салбарт жишиг болох зүйл хэрэгтэй юм шиг. Магадгүй Skype шиг амжилттай явж байгаа нэгнийг хараад бусад нь олноор хошуурах юм шиг санагдаад байгаа юм. Энэ талаар?
-Би жишээ нь “Датаком” компанийг байгуулаад явж байхад санхүү олох маш хэцүү сорилт байсан. Тодруулж яръя. Facebook, Yahoo, Twitter бүгд мөнгөө Уолл стрийтээс босгосон байдаг. Тэдний хэн нь ч хэрэглэгчдээсээ мөнгө босгоогүй. Товчоор хэлбэл өнөөдрийн IT-ийн лидерүүд санхүүгээ хөрөнгийн биржээс, хөрөнгө оруулагчдаас босгодог. Харин бид бүх хөрөнгө оруулалтаа хэрэглэгчдээсээ босгох хэрэгтэй болдог.

Өнөөдөр ч Монголын IT-ийн компаниуд мөнгөө хэрэглэгчдээсээ босгох гээд зүтгэж байна. Манай банк урт хугацааны зээл өгдөггүй. Ийм компаниудад тэд туслагч биш, харин ч хүнд ачаа болдог. Хөрөнгө оруулагчид ирээдүйг худалдаж авдаг, тэд түүнийгээ IT компаниудаас олж хардаг. Зөвхөн хуучнаараа амьдарч буй хүмүүсээс IT том мөнгө олох боломжгүй.
Тэгээд үнэгүй байгаа Facebook, Google-тэй, мөн хямдхан, сайн бусадтай яаж өрсөлдөх вэ? IT бол урт циклтэй, даяар зах зээлтэй салбар.
-Тэгэхээр хөрөнгийн зах зээл хөгжиж байж IT хөгжинө гэсэн үг үү?
-Хөрөнгийн зах зээл байхгүй үед IT олигтой хөгжихгүй. Одоо жишээ нь хэрэглэгчдээсээ мөнгө олъё гэж бодъё. Тэгээд үнэгүй байгаа Facebook, Google-тэй, мөн хямдхан, сайн бусадтай яаж өрсөлдөх вэ? IT бол урт циклтэй, даяар зах зээлтэй салбар. Хийж чадвал асар хурдан томорно. Ер нь чамтай адил бүтээгдэхүүн хийж чиний хэрэглэгчид зарж байгаа хүн хажуу байшинд чинь төдийгүй, орон бүрийн Цахиурын хөндийд байгаа шүү дээ.

-Дэлхийн томоохон IT-ийн компаниуд Монголд орж ирээд бизнес хийх боломж байгаа юу?
-Тэдэнд том бизнес одоогоор олдохгүй байх л даа. Монголын компаниуд ч томрох боломж бага зах зээл шүү дээ. Товчоор хэлбэл загас байхгүй гол дээр алтан уурга ч тус болохгүй гэдэг. Дотоодын захиалга хөгжиж байж тийм боломж бүрдэнэ. Нэг зүйлийг хэлэхэд, өнөөдрийн манай залуус IT-д дуртай учраас л яваад байгаа. Түүнээс яг бизнес гэдэг утгаараа их мөнгө олж байгаа нь юу л бол. IT их ирээдүйтэй боловч, цогц бодлого шаарддаг салбар.

-Интернетийн орчинд эрх чөлөөний асуудал их яригдаж байна. Сүүлийн үед янз бүрийн сайтуудыг хаасан асуудал гарсан. Энэ талаар таны бодол?
-Хүмүүс интернетийн эрх чөлөөг тэнд хууль сул үйлчлэх бололцоотой гэж андуураад байна. Гудамжинд байна уу, компанийн оффист байна уу, интернетэд байна уу хууль зөрчиж болохгүй биз дээ. Хүнийг гүтгэж, доромжилж болохгүй л бол интернет үү, сонин, ТВ юу гэдэг нь хамаагүй. Интернэт бол орчин болохоос өөр ертөнц биш.

Харин хуулийг интернетийн орчинд яаж хэрэгжүүлэхээ манай төр огт мэдэхгүй байгаад асуудал байна гэж би хардаг. Мэдлэггүй хүн бүхнээс айдаг, тэгээд чаддаг ганц зүйл нь хаах л үлддэг. Хаах бол сүүлийн ядарсан, хүч түрэмгийлсэн арга. Жишээ нь коммент байна. Ганцхан шаардлага тавьж болно. Коммент бичигч нэр хаягтай байх ёстой гэж. Хүмүүс Facebook эсхүл Google профайлаараа холбогдож коммент бичдэг систем элбэг бий.
-Үүнийг хуулиар тодорхойлох ёстой юу?
-Бидний чадвар цаг үеэсээ их хоцрохоор эдгээр асуудал гараад байна л даа. Боловсрол, ёс суртахууны олон дутагдал, зөрчлийг ерөөсөө хуулиар шийдэх боломжгүй. Асуудал хуулиндаа биш, харин бид бусад арга замыг мэдэхгүйдээ байгаа болов уу. Интернэт, мэдээллийн орчныг хуулиас илүү үр дүнтэй шийдэх арга зам олон байдаг. Зөвхөн интернэтэд ч энэ зовлон байгаа биш байх. Бид энэ салбарт их хурдтай явж байна. Тиймд алдаад, засаад л явна. Харин хаах бол явуургүй арга.

-Энэ салбарт өрсөлдөж байгаа Монголын компаниудын ажилд төрийн оролцоо их байна. Жишээлбэл “Мобиком” IPTV-ийн зөвшөөрөл авах гээд чадахгүй байгаа гэж сонссон. Энэ талаар таны бодол?
-“Мобиком”-ын яг энэ кэйсийг төр өөрөө өрсөлдөөнийг шударга бусаар дарж байгаа нэг жишээ гэж харж байна. IPTV бол ердөө value-added үйлчилгээ шүү дээ. Энэ бол дэд бүтэц биш. Харин шилэн кабелийг нээлттэй болгох зэрэг төрийн шаардлага байдаг. Мэдээллийн ямар ч үйлчилгээнд хориг тавих хэрэггүй.

Ний нуугүй хэлэхэд манайд бизнесийг дарамталдаг, зохиомол дэмждэг гол шалтгаан нь олон компанийн ард улс төрчид байдагтай холбоотой харагддаг. “Мобиком” гээд ярихаар бас “Изинис” санаанд орж байна. Түүнд нислэгийн шугам өгөхгүй байсаар байгаад хаалгасан нь яг л адил шалтгаантай гэдгийг бүгд ярьдаг. Сайн компани байсан, харамсалтай. Энэ мэт зөндөө олон компани байгаа. Энэ бол олныг төлөөлсөн төрийн оролцоо биш түшмэдийн хувийн оролцоо юм даа.
-Ярилцлагын сүүлийн асуултыг асууя. Та яг одоо ямар ном уншиж байна?
-Өчигдрөөс Breakfast with Buddha гэдэг ном уншиж байлаа. Будда багшийн сургаалийг орчин үеийн шинжлэх ухаан, мэдлэгийн өнцгөөс харж хэлцэж буй тухай ном. Өнөө цагийн боловсролтой, чадвартай хүн Будда багшийн сургаалиас юуг олж харж болох вэ гэдгийг ярилцсан агуулгатай.

-Танд цаг заваа гарган ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Орги
gogo.mn