2015-01-19

Sony корпораци телевиз, гар утасны бизнесээсээ салж магадгүй



1e7cd8 sony bravia kdl 46hx750 led tv front logo macro x800


Яг одоо Сони корпорацид хүнд цаг үе нүүрлээд байгаа нь нууц биш.
Ганцхан PlayStation 4 бүтээгдэхүүн нь сайн борлогдож байгаа бол нийт дүнгээрээ Сони энэ санхүүгийн жилд 230 тэрбум иений алдагдал хүлээхээр байна.
Энэ нөхцөл байдал нь Сониг энэ жил зарим том салбарууддаа ноцтой өөрчлөлт хийхэд хүргэж магадгүй. Тухайлбал телевиз болон гар утасны салбар.
Өнгөрсөн жил Сони персональ компьютерын VAIO брэндээ Japan Industrial Partners компанид зарсан шигээ алхам хийхэд тун ойрхон болжээ.
Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сони нь энэ хоёр салбараа зарах, эсвэл зах зээлийн өөр тоглогчидтой хамтарсан хэлбэрээр ажиллуулахын аль нэгийг сонгох гэнэ.
Энэ сарын эхээр болсон CES үзэсгэлэнгийн үеэр CEO Хирай сэтгүүлчдэд ярихдаа “Электроникийн салбарын хувьд энтертайнмент болон санхүүгийн чиглэлд тэлэх орон зай байгаа бол телевиз, мобайл зэрэг чиглэлд болгоомжтой ажиллах шаардлагатай байна” гэснээс ийм дүгнэлт хийж болохоор байгаа юм.

эх сурвалж: iKon.MN

About Us

Recent

Random