Шинжлэх ухааны үнэлгээ ба Археологичид ...
Нийслэлээс 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил олдсон гэх мэдээлэл цахим хуудсуудаар дүүрэн байна.
Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг, Баруун баян уулын гудамжинд суух Э-гийн хашаанд хөдөөнөөс шарил авчран нуусан тухай мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд авчээ.
Ингээд уг шарилыг эд мөрийн баримтаар хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн, тусгай зориулалтын саванд түр хадгалуулж буй гэнэ. Тэдэнд хүлээлгэж өгөхийн өмнө бурханч лам Г.Пүрэвбатыг урьж шарилыг үзүүлжээ. (ikon.mn)
Энэ хэдхэн мөр бичвэрт археологичидыг үнэлэх үнэлгээ шууд харагдаж буй мэт. За тэгээд тэр бурханч ламынх нь хэлсэн үг.... Одоо зүгээр сайхан үзмэрчдээр хэргийг нь мөрдүүлээд, бурхан ч лам нь хэн гэдэг хутагт хувилгаан байсныг нь тогтоогоод явчихвал шулуухан болж.