2015-02-12

Аймгийн төвөөс гэрлийн хурдаар...


Ямар аймаг юм бол гэж та гайхаж байж болох юм. Тэгвэл одоо ярьж байгаа аймагт та, би, миний хажууд сууж байгаа сэтгүүлч, \Барак Обама, Владимир Путин гээд бүгд амьдарч байна. Мэдээж хэрэг энэ бол бидний нар гэж нэрлэсэн одыг тойрон эргэх гариг эрхсийн аймаг билээ.
Хэрвээ Дэлхийн Ван хүртэл явсан бичлэг хийвэл та таван цаг гучин минутын турш дэлгэцээ ширтэх хэрэгтэй болно.
Сансар огторгуй хэчнээн уудам гэдгийг ойлгоход энэ бичлэг тун ч ойлгомжтой харуулна. Нарны гадаргаас эхлэн үргэлжлэх энэ бичлэгт бид түүнээс гэрлийн хурдаар холдсоор байх аж.
Бүтэн 45 минут үргэлжлэх бичлэг Бархасбадь гаригаас холдоод хоёр минут орчмын дараа дуусдаг. Гэтэл Санчир гариг хүртэл дахиад хагас цаг хэрэгтэй гээд төсөөл дөө. Төслийг санаачлан хэрэгжүүлсэн Алфонзе Свайнхарт бичлэгийг Дэлхийн ван хүртэл үргэлжлүүлээгүй нь нэг бодлын хачирхмаар.
Магадгүй нарыг бүтэн 248 жилд ганц тойрдог энэ биетийг гаригийн тооноос хассан болохоор энэ хүртэл яваагүй гэж үзэж болох юм. Гэтэл үгүй. Хэрвээ энэ хүртэл явсан бичлэг хийвэл та таван цаг гучин минутын турш дэлгэцээ ширтэх хэрэгтэй болно.
Харин үүнээс цаашаа од эрхэс тийш явах аваас хамгийн ойрын од болох Альфа Центавр хүртэл 4,37 жил шаардлагатай. Энэ үед манай нар дэлгэцэн дээр цэг төдий ч харагдахгүй.
эх сурвалж: gogo.mn

About Us

Recent

Random