Хэдхэн цагийн өмнө Avast компанийн гаргасан тайланд Google Play дээр цоо шинэ вирус илэрлээ гэжээ. Энэхүү вирус нь хэрэглэгчийг утасныхаа түгжээг тайлах болгонд дэлгэц дээр сурталчилгаа гаргаж, анхааруулах зурвас харуулдаг аж.
Анх манай компанийн форум дээр ийм төрлийн вирусийн тухай яригдаж эхэлсэн. Гэхдээ бид тэр үед тийм ч том асуудал гэж бодоогүй
Ийм вирустэй хэд хэдэн аппликейшн байгаа бөгөөд зарим нь чамгүй олон хэрэглэгчтэй болжээ. Жишээ нь Durak гэх тоглоомыг 10 сая орчим хэрэглэгч татсан байна.
Avast-ын судлаач Филип Читри “Анх манай компанийн форум дээр ийм төрлийн вирусийн тухай яригдаж эхэлсэн. Гэхдээ бид тэр үед тийм ч том асуудал гэж бодоогүй” гэжээ.
Харин тэд судалгаа хийж үзсэний үндсэн дээр эдгээр вирусүүд энгийн нэг зугаа биш өргөн цар хүрээг хамарсан зүйл байсныг олж мэдсэн аж.Google компанийн мэдээллээс харахад ийм вирус бүхий аппликейшнүүдийг хэдэн сая хэрэглэгч татжээ.
Durak тоглоомоос гадна IQ шалгадаг, түүхийн тухай аппликейшнүүд ийм вирустэй байсан учир Google Play дээрээс устгасан юм байна. Өөр өөр хөгжүүлэгч нар бүтээсэн хэдий ч бүгд нэгэн ижил вирустэй байсан учир өөр хэчнээн аппликейшн вирустэй байгааг хэлж мэдэхгүй гэжээ.
Доорх бичлэгт ийм вирусийн халдвар авсан утсыг харуулжээ
Нэг ярвигтай зүйл нь эдгээр аппликейшнүүдийг дөнгөж суулгасны дараа шууд л зар сурталчилгаа харуулж эхлэхгүй. Харин хэд хоног эсвэл бүр сарын дараа гажигтаж эхэлдэг аж.
Мэдээж хэрэг хүмүүс энэ хугацаанд өөр аппликейшн татчихсан байх учир яг аль аппликейшнээс болоод ингээд байгааг мэдэхэд хэцүү. Ингээд вирус ажиллаж эхэлмэгц таныг утасныхаа дэлгэцийг асаах бүрд “Таны утас халдвар авсан байна, Программын хугацаа дууссан байна” гэх мэт зурвас гарч ирэх бөгөөд эсвэл эсэн бусын насанд хүрэгчдэд зориулсан сайтууд руу ордог аж.
Одоогоор Avast судалгаагаа үргэлжлүүлж өөр ямар вирустэй аппликейшн байгааг тогтоохоор ажиллаж байгаа учир аппликейшн татахдаа бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ.
Эх сурвалж: www.gogo.mn