2015-02-06

Microsoft мундаг технологи танилцууллаа


Өнгөрсөн шөнө технологийн салбарын тэргүүлэгч Microsoft компани Windows Holographic гэх үйлдлийн систем болон HoloLens гэдэг гайхалтай төхөөрөмжүүдээ танилцууллаа.
Энгийнээр тэдний бүтээгдэхүүн бодит ертөнцийг дижитал ертөнцтэй холих аж.
Хэдийгээр хэзээ худалдаанд гарах, ямар үнэтэй, техник үзүүлэлт гээд хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа мэдээллүүдийг өгөөгүй ч тэд мундаг зүйл бүтээсэн гэдгээ хэлсэн юм. Энгийнээр тэдний бүтээгдэхүүн бодит ертөнцийг дижитал ертөнцтэй холих аж.
Та ямар нэг гурван хэмжээст зүйл урлаж байлаа гэж бодоход түүнийгээ яг л урдаа байгаа юм шиг засаж янзалж болно. Түүнчлэн бидний өдөр тутам хэрэглэдэг ихэнх үйлдлийн системүүдийн нэгэн адил курсор, бийрний дөрвөлжин тэмдэгтүүд биш харин оронд нь дижитал бийр байх юм.
Магадгүй та Майкл ЖексонTupac нарыг холограм ашиглан тайзан дээр дуулуулж байгааг харсан байх. Ерөнхийдөө тэр технологийг л ашигласан хэрэг. Ингэхээр та HoloLens-ийг зүүгээд харахад уламжлалт компьютерын дэлгэц биш харин таны байгаа орчин шууд харагдана.
Хамгийн гол нь ингэж харахад таны яг хуанлийгаа өлгөх байсан газарт дижитал хуанли, зурагтаа тавих байсан газарт дижитал зурагт дээрээс нь таны хийж байгаа аливаа зүйлс бүгд дижитал байдлаар харагдах аж.

Гэхдээ энэхүү харагдацыг шууд холограм гэж нэрлэж болохгүй. Учир нь хүн ойлгохгүй харь гаригийн үг хэрэглэснээс “холограм” гэж тайлбарласан нь илүү хялбар байжээ. Харин энэ технологийг албан ёсоор “AR” буюу “Нэмэлт бодит байдал” гэж нэрлэдэг юм байна.
Үүний нэг тод жишээ бол Apple компани HiDPI/Энгийн нүдэнд үл үзэгдэх пиксел/ дэлгэцээ хялбархнаар Retina гэж нэрлэсэн билээ. Тиймээс HoloLens төхөөрөмжийг хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц, ойлгоход хялбар болгох үүднээс холограм гэж тодорхойлжээ.
Компани энэхүү технологийг хэдэн жилийн турш нууцханаар хөгжүүлсэн бөгөөд яагаад хийх болсон гэдгээ “Бид өнөөдөр дэлгэц гэдэг шилний цаанаас виртуал ертөнцтэй харилцаж байна. Түүнээс л салгахын тулд үүнийг хөгжүүлсэн” гэжээ.  
Тиймээс л тэд үүнийгээ зүгээр нэг энгийн “нүүрэнд наадаг компьютер”-уудын өөр нэг загвар болгохыг хүсээгүй юм.  Эцсийн эцэст 2015 онд бид ямар ч компьютерын гар, хулгана, үзэггүйгээр дижитал ертөнцөд юм бүтээж болно гэдгийг мэдэж авлаа.
Ер нь Microsoft сайжруулсан Google Glass бүтээхийг хүссэнгүй харин Тони Старкын хэрэглэдэг зүйлсийг танд зарахыг хүсчээ.

About Us

Recent

Random