Samsung компани Galaxy цувралынхаа дараагийн загварыг гурван дэлгэцтэй бүтээхээр болсон талаар Bloomberg мэдээллээ.
Нэг нь гурван тусдаа дэлгэцтэй бол нөгөө нь энгийн хавтгай дэлгэц бүхий 5,1 инчийн өргөн утас байх нь
Өнгөрсөн онд худалдаанд гаргасан хажуу талдаа нэмэлт дэлгэцтэй Galaxy Note Edge загварыг та санаж байгаа бол шинэ утас хоёр талдаа туслах дэлгэцтэй байх аж. Bloomberg-ийн мэдээлж байгаагаар компани ирэх гуравдугаар сард металл гадаргуутай хоёр утас танилцуулах юм байна.
Нэг нь гурван тусдаа дэлгэцтэй бол нөгөө нь энгийн хавтгай дэлгэц бүхий 5,1 инчийн өргөн утас байх нь. Харин үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй бөгөөд Samsung ч дээрх мэдээллийг батлахаас татгалзжээ.
Ерөнхийдөө эдгээр утаснуудыг Galaxy S6 гэж таамаглаж байгаа ч Bloomberg нэг ч удаа энэ нэрийг дурдаагүй юм. Үүнээс гадна саяхан Mashable ирэх сард Samsung таван өөр загварын утас танилцуулна гэж мэдээлж байв.
Компани ирэх сарын хоёрноос тавны өдрүүдэд Барселонд зохиогдох “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр шинэ утсаа танилцуулна гэж төлөвлөж байгаа. 2015 оны утаснууд ямар байх тухай компани огтхон ч тайлбар хийгээгүй хэдий ч өөрсдийн албан ёсны цахим хуудсан дээр “Шинэ утасны камер илүү ухаантай болж, хэрэглэгчийн юу бодож байгааг мэддэг болно” гэж бичжээ.
эх сурвалж: gogo.mn