2015-02-02

Ажил #2

ТҮҮХЭН ФОТО: Монгол хүний төрх


XIX зууны сүүлчээр Монгол хүний дүр төрхийг дараах байдлаар дүрслэн бичжээ. Өргөн хавтгай нүүртэй, тийм ч том бус жартгар нүдтэй, нармигар хамартай, өнцөглөг духтай, цүлхийсэн чихтэй, хар ширүүн үстэй, зарим нь сахалтай, наранд шарагдсан хүрэн хар арьстай, бадируун биетэй. Энэ бол Халх хүн бүрийн онцлог шинж ажээ.
Өвөр Монгол болон Монголын бусад нутагт харин ийм шинж чанар тийм ч тод хадгалагдсангүй. Гадны нөлөөнд автсан нь их болсон хэмээн нэрт эрдэмтэн М.Позднеев 1871 онд тодорхойлжээ.
Р.Эндрюсийн багийн хөсгийн даамал Цэрэн
Захчин самган зээ хүүтэйгээ 
Оюун санааны хувьд монголчууд маш авхаалжтай. Гэхдээ үүний зэрэгцээ заль, хүүхдийн гэнэн хуурамч зан гаргах нь бас бий. Тэд зөрүүдлэх нь их, долигонуур занд дургүй. Монголын хязгаар нутгийн хүмүүс нь зальжин. Энгийн монголчууд голдуу л эелдэг, сайхан сэтгэлтэй, нөхөрсөг зочломтгой. 
Монголчууд нүүдлийн зам тосож, цай хоолныхоо дээжийг барьдаг сайхан уламжлалтай
Зүүн Сэлбийн вангийн хорооны төмрийн дархан, урт гарт Гомбо
Усны гудамжны багачууд
Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд өргөн, намхан түрийтэй, сур болон давирхайтай утсаар оёсон зузаан эсгий ултай, өсгийгүй арьсан гутал өмсөнө. Өвөл түрийнээсээ цухуйлган өмсдөг эсгий оймсыг угладаг. Эрчүүд, эмэгтэйчүүдийн толгойн өмсгөл адил бөгөөд энэ нь шовгор оройтой, дээшээ нугарсан хүрээтэй, гадна талдаа үнэг, чонын арьс эсвэл зузаан хилэн оруулгатай малгай юм.
Цахиур буутай анчид
Халх эмэгтэйчүүд 1921 он
Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном
 
Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.
Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.
Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.

About Us

Recent

Random