Амьдралын торгон агшны дүр зургийг цаг хугацааг зогсоосон мэт хадгалж үлдэж, хамгийн энгийн зүйлийг хүртэл зөв өнцгөөс нь зөв үед авснаараа жинхэнэ урлагийн бүтээл болгож чаддаг хүмүүс бол гэрэл зурагчид.
Түүхэн хүмүүс, түүхэн үйл явдал эсвэл зүгээр л өдөр тутмын амьдралын тухай өгүүлэх зургуудыг үзээд та энэхүү бүтээлийг гэрэл зургийн хальснаа буулгасан зурагчин хэн юм бол гэж бодох тохиолдол цөөнгүй байсан байх.
Тэгвэл Америкийн гэрэл зурагчин Тим Мантоани гэрэл зурагчдыг тэдний хамгийн алдартай бүтээлүүдтэй нь хамт зургийг нь авч үзэсгэлэн нээжээ.
Тэрбээр энэ талаар "Хүмүүс зургуудыг мэддэг мөртлөө тус бүтээл хэнийх вэ гэдгийг тэр бүр сонирхоод байдаггүй. Харин миний төсөл энэ байдлыг арилгах зорилготой" гэсэн юм.
эх сурвалж: gogo.mn
'Афган охин'. National Geographic-ийн гэрэл зурагчин Стив МакКарригийн хамгийн алдартай зургуудын нэг. ЗХУ-аас Афганистаныг бөмбөгдсөний дараа буюу 1984 онд Пакистаны дүрвэгсэдийн лагерьт энэхүү зургийг авчээ. Энэ зураг 1985 онд “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэнээр олны танил болжээ. Улмаар 2002 онд охины байгаа газрыг олж мэдэхээр “National Geographic”-ынхан Афганистанаар аялал зохион байгуулж байжээ.
'Танк ба залуу'. Гэрэл зурагчин Жэфф Винденер. Бээжин, Тяньаньмэний талбай, 1989 оны зургадугаар сарын 5-ны өдөр. Хятадын засгийн газрын зарим бодлогыг эсэргүүцсэн оюутнуудын тайван жагсаалыг тараахаар талбайд цэргийн хүчийг оруулжээ. Энэ үед энэ залуу танкны замыг хаан зогссон байдаг. Гэвч одоог хүртэл энэ залуугийн нэрийг тодруулаагүй юм. Дөрвөн хүн энэ үйл явдлын зургийг авсан байдаг ч хамгийн алдартай нь Жэфф Винденерийн энэхүү зураг юм.
АНУ-ын гэрэл зурагчин Дуглас Киркланд энэхүү бүтээлээ 'Мэрилинтэй өнгөрүүлсэн нэг үдэш/ 1961' хэмээн нэрлэсэн юм.
'9/11'. Америкийн гэрэл зурагчин Лайл Оверко тус бүтээлийнхээ талаар 'Ийм сайхан дулаахан өдөр Америкийн ард түмний зүрх сэтгэлд хамгийн хүнд, хар толбо үлдээсэн өдрүүдийн нэг болно гэж хэн ч төсөөлөөгүй. Энэ зураг хэдэн мянган түүх, хэдэн сая хүний амьдрал холбогдсон томоохон үйл явдлын нэгээхэн хэсгийг л харуулж байна' гэжээ.
Мухаммед Али 1967 онд Esquire сэтгүүлийн нүүрэнд авхуулсан гэрэл зураг. Гэрэл зурагчин Карл Фишер алдарт боксчныг Гэгээн Себастьяний дүр төрхөөр дүрсэлжээ. Энэ бүтээл өнөөг хүртэл түүхэн дэх хамгийн шилдэг сэтгүүлийн нүүрний зураг авалт хэмээн тооцогддог байна.
'Битлз' хамтлаг дэрээр байлдаж буй нь. 1964 он, Парис хот, 'Жорж 5' зочид буудал. 1964 онд Парис хотноо болсон олимпийн наадмын дараа домогт Битлз' хамтлагийнхан хөгжилдөж байсан юм. Энэ үед гэрэл зурагчин Харри Бенсон буудлын өрөө рүү нэвтэрч энэхүү түүхэн зургийг авах аз тохиожээ.
'Барракуда загасны эргэлт'. Гэрэл зурагчин Дэвид Дабилет.
Гэрэл зурагчин Мэри Эллен Маркийн 'Циркийн заан сургагч'-ийн гэрэл зураг. Энэхүү гэрэл зургийг 1990 онд Энэтхэгийн Ахмедабад дахь 'Аугаа Алтан цирк'-т даржээ. Зурган дээр Пракаш Сингх болон түүний хайртай заан Шьям.
'Гэр бүлийн хөрөг зураг'. Гэрэл зурагчин Мэй Пэнгийн бүтээл. 1974 оны зун Жон Леннон хүү Жулианы хамт Нью-Йоркт амарч байсан үе.
Гэрэл зурагчин Ник Ют 'Бөмбөгдөлтийн дараа'. Америкчууд 1972 оны нэгдүгээр сарын 8-нд Транг Бангад бөмбөг хаясны дараа авсан зураг. Харин яг тухайн үед энэхүү зургийг авч чадсан Ник Ат олон шагналыг авсны дотор Пулитцерийн шагнал ч багтаж байгаа юм.
'Мухаммед Али болон Сонни Листон нарын хүнд жингийн тулаан'. 1965 оны тавдугаар сарын 25. Тоглолт эхлээд хоёр минут 12 секундийн дараа Мухаммед Алигийн нокаутаар дууссан юм. Гэрэл зурагчин Нил Лейфер.
Гэрэл зурагчин Томас Мангелсенийн 'Хүрэн баавгай' гэрэл зураг. Тэрбээр энэхүү зургийн эгзэгтэй мөчийг нь тааруулж дарахын тулд зургаан долоо хоног зарцуулжээ.
Гэрэл зурагчин Эллиот Эрвитт: Би энэхүү зургийг гэрээсээ холгүй байрлах Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд 1974 онд авсан. Харамсалтай нь одоо 38 жилийн дараа миний зургийн эзэд хэн болохыг одоог хүртэл олоогүй' гэв.
Гэрэл зурагчин Роберто Салас '1959 оны нэгдүгээр сард Гаваннад хийгдсэн Че Геварагийн гэрэл зураг. Тухайн үед би 18 настай байсан' гэв.
Тим Мантоани